Жирэмсний хамгийн эхний шинжүүдийн нэг дотор муухайрах нь өдрийн аль ч цагт тохиолдож болно. Ядрах нь уг шинжийг улам ихэсгэдэг. Жирэмсний 12 долоо хоног өнгөрсний дараа гол төлөв арилдаг боловч жирэмсний хожуу үед дахиж илрэх нь бий.
Шинж
Ямар нэг хоолны эсвэл тамхины үнэр авахад дотор муухай оргилдог. Ихэнх эмэгтэйчүүдэд өдөрт тодорхой нэг үед илэрч байгаа нь ажиглагддаг.
Юу хийх вэ?
- Өглөөд ганц нэг, ямар нэг хольцгүй жигнэмэг идэх.
- Дотор муухай болгож байгаа хоол, тамхины үнэрээс зайлсхийх.
- Өдөрт бага багаар олон удаа хооллох.
- Цагаан гатай, балжингарамтай шингэн ихээр уух.