2015/02/16
"Хэдэн настайдаа хүүхэдтэй болох нь хамгийн тохиромжтой вэ?"
Хорин хэдтэйдээ жирэмслэх нь хамгийн тохиромжтой боловч олонх эмэгтэй хожуу, санхүүгийн болон сэтгэл зүйн бэлтгэлтэй болсон үедээ гэр бүлийн амьдрал эхлэх, хүүхэдтэй болох шийдвэр гаргадаг. Гучин таваас дээш насанд жирэмслэх нь хүүхэд тээх явцад хүндрэл үүсэх эрсдэлийг ихэсгэдэг боловч эрүүл хэв маягаар амьдардаг бол энэ эрсдэл буурна. Мөн 35 наснаас дээш жирэмслэх нь Дауны өвчтэй хүүхэд төрүүлэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Харин арван найман наснаас өмнө жирэмслэх нь амаргүй ба бага жинтэй хүүхэд төрүүлэх эрсдэлийг ихэсгэдэг боловч эмнэлэгийн хяналтанд байж, жирэмсний хугацаанд эрүүл байсан тохиолдолд эрсдэл буурдаг.
Labels:
Таны мэдлэгт
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment