2015/02/18

Нойр хямрах

Зовиур
Хүүхэд хэвлийд хөдлөх, шөнө шээс хүрэх, эсвэл хэт томорсон гэдэс хэвтэхэд төвөгтэй байх зэргээс болж нойр муудах хандлага гардаг. Ийм үед эмч нар аль болохоор нойрны эм хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.

Шинж
Унтаж чадахгүй байх, эсвэл сэрсний дараа эргээд унтах чадваргүй болох. Зарим эмэгтэйчүүд төрөлт ба хүүхдийн тухай аймшгийн зүүд зүүдэлдэг. Үүнд санаа зовох хэрэггүй, учир нь эдгээр зүүд нь төрөлттэй ямарч холбоогүй.

Юу хийх вэ?

  • Унтахын өмнө ном унших, халуун бүлээн усанд орох, эсвэл тайвшруулах хөнгөн дасгал хийх нь тустай. 
  • Дэр нэмэх. Хажуугаараа унтдаг бол дээд талын гуяны доор дэр тавьж өндөрлөх. 
  • Унтахын өмнө дүнжингаравтай болон бусад тайвшруулах ургамалын цай, шингэн уух. 
  • Нөхрөөрөө толгой, хүзүүний иллэг хийлгэх, энэ нь чангарсан булчинг суллаж тайвшруулдаг.