Жирэмсний хожуу үед таны жин их бол эсвэл танай удамд ийм тохиолдол байдаг бол хөлийн судас өргөсөх магадлалтай. Хэт удаан хугацаагаар зогсох, эсвэл хөлөө зөрүүлж суух нь байдлыг хүндрүүлдэг.
Шинж
Хөл өвдөх, гуя, шилбэний судас хавагнах, өвдөх.
Юу хийх вэ?
- Амрах үедээ хөлөө өргөж байх.
- Орны гудасны доор дэр тавьж, хөлөө өндөрлөн унтах.
- Судас өргөсөхөөс сэргийлдэг зориулалтын бариу оймсыг өглөө босмогц өмсөж байх.
- Хөлийн дасгалууд хийх.
- Хөлдөө ургамалын хандтай жин тавих.