2015/02/26

Фолийн хүчил

Жирэмслэлтээс хамгаалах эмээ зогсоосноос эхлэн жирэмсний 12 долоо хоног хүртэлх хугацаанд та фолийн хүчил ууж эхлэх хэрэгтэй. Фолийн хүчлийг фолат буюу фолацин ч гэж бас нэрлэдэг, энэ нь В бүлгийн амин дэмийн нэг юм. Фолийн хүчил нь тархины хөгжилгүй байх /анэнцефали/ эсвэл нугасны ивэрхий /спина бифида/ гэх мэт мэдрэлийн тогтолцооны гажгаас ургийг сэргийлдэг цөөн чухал бүтээгдэхүүний нэг юм. Хүүхдийн нугасны гадуур байдаг суваг бүрхүүл нь жирэмсний маш эрт үед, бараг жирэмсэн болсноо та мэдээ ч үгүй байх үед л хэлбэржиж эхэлдэг. Фолийн хүчил дутагдвал энэ бүрхүүл суваг уртаашаа тэлж чадахгүйд хүрч, нугас ил гарснаас спина бифида гэгч гажиг үүсдэг. Харин тархины ихээхэн хувь нь байхгүйгээс болж анэнцефали гэдэг гажигтай төрсөн хүүхэд төрөөд удалгүй нас бардаг байна. Иймээс та хүүхдээ спина бифидагийн гаж хөгжлөөс сэргийлэх зорилгоор жирэмсний 12 долоо хоног хүртэлх хугацаанд өдөрт 400 микрограмын фолийн хүчлийн шахмалыг уух хэрэгтэй.

Супер комплекс нь хүний өдрийн хэрэгцээний 17 төрлийн витамин, 12 төрлийн эрдэс агуулсан бөгөөд эрүүлжих болон урьдчилан сэргийлэх зорилгоор, ялангуяа жирэмсэн эхчүүд фолийн хүчлийн хэрэгцээг хангахын тулд хүн бүр хэрэглэх ёстой бүтээгдэхүүн юм. Супер Комплексийг NSP-ийн бусад ямар ч бүтээгдэхүүнүүдтэй хамт хавсруулан хэрэглэж болно. Жишээлбэл, яс сийрэгжилттэй хүн Супер Комплексийг Остео Плюс-тэй хавсарч хэрэглэхэд илүү үр дүнтэй. Бие махбодийнхоо антиоксидант хамгаалалтыг нэмэгдүүлье гэвэл NSP-ийн Антиоксиданттай хамт хэрэглэхэд нэн зохимжтой. Супер Комплекс нь В бүлгийн витамин, байгалийн витамин Е, биофлавоноид болон брокколийн цэцэг, куркумын үндэс, улаан манжин, розмарины навч зэрэг ургамалыг агуулсан юм.
              


Найрлага – 1 шахмалд:
Витамин А (бетта-каротин)………………..... ....………..2500 МЕ
Витамин С…………………………………….....................90 мг
Витамин Д (загасны тос)…………………...................….200 МЕ
Витамин Е (d-альфа-токоферол) ……….......................30 МЕ
Тиамин (витамин В1)......................................................1.5 мг
Рибофлавин(витаминВ2)...............................................1.7мг
Ниацин (никотиний хүчил)..............................................15 мг
Витамин В6 (пиридоксинHCl)..........................................2 мг
Фолийн хүчил....................................................................200 мкг
Витамин В12( цианокобаломин)………….......................6 мкг
Биотин ...............…………………………….......................150 мкг
Пантотений хүчил (d-кальципантотенат)…....................10 мг
Кальци (d- кальципантотенат, дикальцифосфат).........125 мг
Төмөр (фумарат)………………………………...............…7.5 мг
Фосфор (дикальцифосфат) ………………......................90 мг
Иод(калийн иодид) ……………………………..................75 мг
Магни (оксид)…........………………………………..........…50 мг
Цайр (оксид)……………………………………...............….7.5 мг
Селен (хелат)………………………………….....................25 мкг
Кали(иодид)……………………………………...............…..25 мг
Зэс (глюконат)………………………………....................…1 мг
Марганц(хелат)………………………………......................0.5 мг
Хром (хелат)………………………………….......................50 мкг
Молибден(хелат)…………………………….......................37 мкг
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид өдөрт 1 удаа, жирэмсэн эхчүүд өдөрт 2 шахмалыг хоол идэх үедээ хэрэглэнэ. Хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.
Эсрэг заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлаганд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй. Иодын төрлийн эм хэрэглэхийг хориглосон хүн хэрэглэхгүй байх.

Код: 4052 – 60 шахмал Үнэ: 103,330
Захиалга хийх бол энд дарна уу!

2015/02/25

Жирэмслэлтийг төлөвлөх ба шалгах

Эрүүл, хэвийн хүүхэд олох, төрүүлэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн үе шаттай арга хэмжээ авах ёстой. Хамгийн зөв арга бол та болон таны нөхөр наад зах нь 3 саршын өмнөөс жирэмслэхийг төлөвлөж, бэлдэх явдал юм. Учир нь өөрийгөө жирэмсэн болсон тухай мэдэх боломжгүй эхний хэдэн долоо хоногт ургийн хөгжилд янз бүрийн хүчин зүйлүүд ноцтой нөлөөлөх магадлалтай байдаг. Харин жирэмслэлтийг төлөвлөснөөр янз бүрийн эрсдэлт хүчин зүйлүүдээс зайлсхийх, шаардлагатай тохиолдолд эерэгээр нөлөөлөх ямар нэг арга хэмжээ авах цаг хугацаа, боломжтой байх болно.

Хүүхэдтэй болохыг хүсвэл, эсвэл жирэмсэлсэн байж магадгүй гэж бодож байгаа бол дараах асуултуудад хариулж, тоо дүгнэлт хийх хэрэгтэй. Хэн ч танаас асуухгүй байж болно, гэхдээ та өөрөө өөрөөсөө заавал асууж хариулах нь чухал шүү. Зарим нь нөхөрт чинь шууд хамааралтай тул түүнд ч хандах хэрэгтэй. Ямар нэг зүйлд эргэлзэж байвал эмчтэй зөвлөөрэй.

Та улаануудын эсрэг вакцин хийлгэсэн үү?
Улаанууд ба Германы улаан бурхан гэгч вируст халдвар нь жирэмсэн үед, ялангуяа ургийн хөгжлийн эрт үед аюултай гаж нөлөө үзүүлэх магадлалтай байдаг. Иймээс жирэмслэхээс наад зах нь гурван сарын өмнө  та эмчид хандан цусны шинжилгээ хийлгэж, улаануудын эсрэг дархлаатай эсэхээ шалгах нь зүйтэй. Хэрэв таньд энэ өвчний эсрэг дархлаа байхгүй бол нэн даруй вакцин хийлгэх хэрэгтэй.

Танд болон таны нөхөрт удамшлын ямар нэг өвчин бий юу?
Танд болон таны нөхөр, ойрын хамаатнуудын дунд удамшлын ямар нэг өвчин байгаа бол энэ нт таны хүүхдэд ч илрэх магадлалтай тул жирэмслэхээсээ өмнө эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл эмч таныг удам зүйн мэргэжлийн эмч рүү илгээх бөгөөд тэнд таны хүүхдийн удамшлын өвчтэй төрөх эрсдэлийг тооцоолж өгнө. Ихэнхдээ эцэг, эх нь хоёулаа удамшлын өвчний генийг агуулж буй тохиолдолд л өвчтэй хүүхэд төрөх эрсдэл өндөр байдгийг мэдэх нь зүйтэй.

Танд архаг хууч өвчин бий юу?
Хэрэв та чихрийн шижин эсвэл эпилепси /уналт таталт/ гэх мэт өвчтэй бол жирэмсэн болохоосоо өмнө эмчтэй зөвлөх ёстой. Таны уудаг эм хүүхэд олоход саад болж, эсвэл олсон хүүхдэд хортойгоор нөлөөлж болзошгүй учраас эмч эмчилгээг өөрчлилж болох юм.

Жирэмслэлтээс хамгаалдаг эм уудаг бол хэзээ түүнийгээ зогсоох нь зохистой вэ?
Хүүхэд олохоосоо нэлээд өмнө уудаг эмээ зогсоож, бие махбодийнхоо хэвийн хэмнэлийг сэргээх нь зүйлтэй. Сарын тэмдэгийн гурван мөчлөгийг өнгөрөөсний дараа жирэмслэх оролдлого хийсэн нь дээр. Учир нь түүнээс богино хугацаанд ураг бий болсон өдрийг тогтооход бэрхшээлтэй байдаг юм. Шаардлагатай бол энэ хугацаанд та бэлгэвч эсвэл хамгаалах хаалт хэрэглэж болно.

Та бэлгийн замын халдварт өвчин авах /БЗХӨ/ эрсдэлтэй юу?
Жирэмсэлсэн тохиолдолд танд ДОХ зэрэг зарим бэлгийн замын халдварт өвчний шинжилгээг заавал хийх боловч залуу эмэгтэйчүүдэд голчлон тохиолддог хламидийн шинжилгээ хийдэггүй. Энэ өвчин антибиотикоор хялбархан эмчлэгдэх боловч харамсалтай нь халдвартай хүний 75 хувьд өвчний ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Гэтэл та халдвартай бол тэр нь хүүхдэд дамжин жирэмсний явцад хүндрэл үүсгэж болзошгүй. Иймээс та өөрийгөө халдвар авсан байх магадлалтай гэж үзвэл эмчтэйгээ зөвлөж, сорил хийлгэж болно. Хэрэв та 25 наснаас залуу бөгөөд бэлгийн идэвхтэй амьдралтай бол хламидийн халдварын магадлал аравны нэгд гэж тооцож болно. Мөн та жилд хоёроос дээш бэлгийн харилцагчтай байсан эсвэл саяхан бэлгийн харилцагчаа сольсон бол хламидийн халдвартай байх эрсдэл нэмэгдэнэ.

Та ямар нэг эрсдэлтэй ажил хийдэг үү?
Ямар ч ажлын нөхцөлд үр тогтолт болон урагт сөрөг нөлөөлөх эрсдэлд таныг оруулахгүй байх үүргийг ажил олгогч хүлээдэг. Жирэмсэн болсон тухайгаа ажил олгогчид бичгээр мэдэгдсэн тохиолдолд тэр таныг ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хийж, аюулгүй нөхцлөөр хангах үүрэгтэй бөгөөд үүнд нь эрүүл мэндийн мэргэжилтний зөвлөмж нарийн тусгагдсан байх ёстой. Жишээлбэл, Chlamydia psittaci гэдэг нэг ховор нян хонь хургалах үед хүнд халддаг ба энэ нь зулбалт үүсгэх магадлалтай. Иймээс та малтай ажилладаг бол жирэмсэн үедээ хонь хургалах ажилд оролцох, саяхан мэндэлсэн хурганд ойртох, мөн дөнгөж саасан сүү уухаас зайлсхийх хэрэгтэй.

Та ямар жинтэй вэ?
Хүүхэд олохоос 6 сарын өмнөөс таны жин ба өндрийн харьцаа хэвийн байвал тун зүгээр. Хэрэв та илүүдэл жинтэй эсвэл жин багатай бол эмчдээ үзүүлж хэвийн жинтэй болох талаар зөвлөгөө авах ёстой. Жингийн асуудал ноцтой биш тохиолдолд жирэмсэн үедээ хоол сойх эмчилгээ хийж болохгүй.

Та эрүүл хооллодог уу?
Та эрүүл, зохистой хоол иддэг бол эрүүл хүүхэд олох ба төрүүлэх магадлал өндөр байх болно.

Та тамхи татаж, архи уудаг уу?
Хүүхэдтэй болох шийдвэр гаргасан л бол та болон таны хамтран амьдрагч архи, тамхийг шууд хаях хэрэгтэй. Тамхи болон архи нь төрөхийн өмнө ч, хойно ч ургийн өсөлт хөгжилд маш хортойгоор нөлөөлөх хүчин зүйлс юм.

Тамхи татдаг хүний амьсгалын зам их хэмжээгээр бохирсон ба өвчилсөн байдаг. Иймд NSP компанийн Breath Ease бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна. Breath Ease бүтээгдэхүүний талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.


Breath Ease /Брэс Из/


Брэс-Из нь амьсгалын замын өвчнүүдийн үед зовиурыг багасгах, цэр шингэлэх, ялгарлыг нь нэмэгдүүлэх, амьсгалын замын салст бүрхүүлийг хамгаалах, үрэвсэл эсэргүүцэх үйлчлэл үзүүлэх эмийн ургамалуудын цогц бүхий бүтээгдэхүүн юм. Уг бүтээгдэхүүний найрлаганд олон зуун жилийн турш амьсгалын замын эрхтэнүүдийн өвчнийг эмчлэхэд хэрэглэгдэж ирсэн ургамалууд ордог. Үүнд фенхель, тунхуу (хрен), вербаск, тригонелл, евпатори зэрэг юм. Хятадын эм баригч нар эдгээр ургамалуудыг амьсгалын замын өвчнийг эмчлэхээс гадна, хүнд
металлын давснаас, агаарын бохирдлоос үүдсэн хордлогыг  тайлах зорилгоор хэрэглэдэг.
   Тунхууны үндэс эфирийн тос, сапонин, С, В1, В2 витамин, флавоноид, тиогликозид, кальци, кали, фосфор зэрэг эрдэсүүдийг найрлагандаа агуулдаг. Энэ ургамал нь үрэвсэл, нянгийн эсрэг, цэр ховхлох, өвдөлт намдаах үйлчлэлтэй.
   Вербаскийн найрлаганд флавоноид, каротиноид, танин, сапонин байдаг. Цэр ховхлох, үрэвсэл дарах, шарх эдгээх үйлчлэлтэй. Мөн гөлгөр булчинг сулруулсанаар гуурсан хоолойн багтраа, амьсгаадалт болон өвдөлтийг намжаах үйлчилгээ үзүүлнэ. Энэ ургамал нь герпес, томууны вирусыг эсэргүүцэх чадвартай. Салст бүрхүүлийн эсийн ханын нэвчүүлэмтгий байдлыг бууруулж, харшил болон бусад эмгэг үүсгэгч нэвтрэхээс хамгаална.
   Тригонеллийг (пажитник) эртний Египет, Ром, Грекийн эмч нар Гиппократын үеэс халуун бууруулах, амьсгалын ба ходоод гэдэсний замын өвчнийг анагаах зорилгоор хэрэглэж байжээ. Энэ ургамал В, С болон А витамин, төмөр, эрдэсээр баялагаас гадна үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах үйлчлэлтэй диосгенинийг (сапонин) найрлагандаа агуулдаг. Мөн цусан дахь холестерины хэмжээг бууруулж, чихрийн шижин өвчний үед нүүрс-усны солилцоог тэнцвэржүүлдэг.
   Фенхель витамин С, В, В2, бетта-каротин, фолийн хүчил, флавоноид, калийн давс, кальци, фосфор, төмөр агуулдаг. Фенхель нь агшилт сулруулах, шээс хөөх, цэр ховхлох, захын болон титэм судасыг өргөсгөх нөлөөтэй.    
   Евпатор (посконник) нь их халууралтыг бууруулдаг тул Индианчууд булчин задлах тахал (холер), гэдэсний хижиг, томуу, хумхаа зэрэг өвчнийг эмчлэх зорилгоор хэрэглэж байсан билээ. Энэ ургамалыг эрт дээр үед гэж нэрлэдэг байлаа. Чичрэг өвчний үед булчин маш хүчтэй өвдөхөд хүмүүс яс хугарч байна гэж эндүүрдэг байсан ба энэхүү ургамалыг хэрэглэхэд булчин сулран, өвдөлт намддаг байснаас дээрх нэрийг өгсөн ажээ. Америкт анх очин нутагшсан Европчууд ханиад болон амьсгалын замын өвчнийг эмчлэх зорилгоор энэ ургамалыг байшингийнхаа хөндлөвчөөс дүүжлэн, байнга хадгалж байдаг байжээ. Түүнээс гадна энэ ургамал нь тайвшруулах, зөөлөн туулгах үйлчлэлтэй. Мөн уушигны болон амьсгалын дээд замын эмгэгүүдийн үед үрэвслийг дарах зорилгоор хэрэглэдэг. Мөн макрофагийг идэвхижүүлдэг тул вирус, нянгийн эсрэг үйлчлэл үзүүлнэ. Брэс-Из нь дээр дурдсан ургамалуудыг зохистой харьцаагаар агуулсан бөгөөд амьсгалын замын үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, агаарын бохирдол, тамхи, хорт хийнээс үүссэн бронхит, астма зэрэг өвчин эмгэгийг дардаг тул цээж дүүрэн амьсгалахад тань тусална.

                     Найрлага – 1 капсулд
Ургамалын холимог ( 1:1:1:1:1)....................................440мг
Тунхуу (Armoracia rusticana), Вербаскийн навч (Verbascum thapsus), Тригонелл (Trigonella foenum-gracum),
Фенхелийн үр (Foeniculum vulgare), Евпатори (Eupatorium perfoliatum)
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид болон 12-оос дээш насны хүүхэд 2-4 цаг тутамд 1 капсулыг усаар даруулж хэрэглэнэ (өдөрт 8 капсулаас ихгүйг хэрэглэнэ).
Хориглох заалт: Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, ходоод гэдэсний замын архаг болон хурц үрэвсэлтэй ба хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 775-100 капсул
Үнэ: 60,541
Захиалга хийх бол энд дарна уу!

2015/02/19

Хөлийн судас өргөсөх

Зовиур
Жирэмсний хожуу үед таны жин их бол эсвэл танай удамд ийм тохиолдол байдаг бол хөлийн судас өргөсөх магадлалтай. Хэт удаан хугацаагаар зогсох, эсвэл хөлөө зөрүүлж суух нь байдлыг хүндрүүлдэг.

Шинж
Хөл өвдөх, гуя, шилбэний судас хавагнах, өвдөх.

Юу хийх вэ?

  • Амрах үедээ хөлөө өргөж байх. 
  • Орны гудасны доор дэр тавьж, хөлөө өндөрлөн унтах. 
  • Судас өргөсөхөөс сэргийлдэг зориулалтын бариу оймсыг өглөө босмогц өмсөж байх. 
  • Хөлийн дасгалууд хийх. 
  • Хөлдөө ургамалын хандтай жин тавих. 

2015/02/18

Үтрээнээс юм гарах

Зовиур
Жирэмсний үед дааврын өөрчлөлтөөс үүдэн үтрээнээс гардаг цагаан юмны хэмжээ ихсэх магадлалтай.

Шинж
Үтрээнээс тунгалагдуу, цайвар өнгөтэй шингэн ямар нэг өвдөлтгүй ялгарах нь бага зэрэг ихэсдэг.

Юу хийх вэ?

  • Үтрээнд үнэртэн цацах, үнэртэй саван хэрэглэхээс зайлсхийх. 
  • Хөнгөн ариун цэврийн хэрэглэл хэрэглэх. 
  • Үтрээнээс гарч буй зүйл өнгөтэй, үнэртэй болох, мөн өвдөлт ба загатнах шинж илэрвэл эмчид хандах. 

Ядрамтгай болох

Зовиур
Жирэмсэн үеийн ачааллаас болж ядрамтгай болдог. Сэтгэл санааны тайван бус байдал ядралыг улам нэмэгдүүлдэг.

Шинж
Бие суларч өдрийн цагаар унтмаар санагдах, өглөөд босож чадахгүй байх, эсвэл нойр хүрэхгүй байх.

Юу хийх вэ?

  • Аль болохоор их амрахыг хичээх, тайвшруулах дасгалуудыг хийх. 
  • Оройд эрт унтах. 
  • Өөрийгөө хэт хүчилж ядрахгүй байх. 
  • Биеийн ерөнхий ядаргаанд чидун жимсний цэцгийн ханд уухад тусалдаг. 

Шагай ба гарын хуруунууд хавагнах

Зовиур
Жирэмсний үед биед ус хуримтлагдсантай холбоотой бага зэрэг хавагнах нь хэвийн үзэгдэл тул санаа зовох зүйлгүй. Оройд, эсвэл халуун цаг агаартай үед шагайгаар бага зэрэг хавагнах нь нэлээд ажиглагддаг.

Шинж
Энэ үед өвдөх, бие тавгүйтэх шинж байх ёсгүй. Мөн зарим үед өглөөгүүр хуруунууд хөшиж, хөөдөг тул бөгж хуруундаа багтахгүй байх тохиолдол гардаг.

Юу хийх вэ?

  • Амрах үедээ хөлөө өргөж байрлуулж байх. 
  • Хөлийн хөнгөн дасгалуудыг хийж байх. Мөн гараа толгой дээрээ аваад хуруунуудаа атгаж тэнийлгэх дасгалыг тогтмол хийх. 
  • Хаван ихсэх хандлагатай бол эмчид үзүүлэх. /Их хэмжээний хаван нь манас таталтын урьдал үеийн аюултай шинж байж болно./