2015/02/25

Жирэмслэлтийг төлөвлөх ба шалгах

Эрүүл, хэвийн хүүхэд олох, төрүүлэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн үе шаттай арга хэмжээ авах ёстой. Хамгийн зөв арга бол та болон таны нөхөр наад зах нь 3 саршын өмнөөс жирэмслэхийг төлөвлөж, бэлдэх явдал юм. Учир нь өөрийгөө жирэмсэн болсон тухай мэдэх боломжгүй эхний хэдэн долоо хоногт ургийн хөгжилд янз бүрийн хүчин зүйлүүд ноцтой нөлөөлөх магадлалтай байдаг. Харин жирэмслэлтийг төлөвлөснөөр янз бүрийн эрсдэлт хүчин зүйлүүдээс зайлсхийх, шаардлагатай тохиолдолд эерэгээр нөлөөлөх ямар нэг арга хэмжээ авах цаг хугацаа, боломжтой байх болно.

Хүүхэдтэй болохыг хүсвэл, эсвэл жирэмсэлсэн байж магадгүй гэж бодож байгаа бол дараах асуултуудад хариулж, тоо дүгнэлт хийх хэрэгтэй. Хэн ч танаас асуухгүй байж болно, гэхдээ та өөрөө өөрөөсөө заавал асууж хариулах нь чухал шүү. Зарим нь нөхөрт чинь шууд хамааралтай тул түүнд ч хандах хэрэгтэй. Ямар нэг зүйлд эргэлзэж байвал эмчтэй зөвлөөрэй.

Та улаануудын эсрэг вакцин хийлгэсэн үү?
Улаанууд ба Германы улаан бурхан гэгч вируст халдвар нь жирэмсэн үед, ялангуяа ургийн хөгжлийн эрт үед аюултай гаж нөлөө үзүүлэх магадлалтай байдаг. Иймээс жирэмслэхээс наад зах нь гурван сарын өмнө  та эмчид хандан цусны шинжилгээ хийлгэж, улаануудын эсрэг дархлаатай эсэхээ шалгах нь зүйтэй. Хэрэв таньд энэ өвчний эсрэг дархлаа байхгүй бол нэн даруй вакцин хийлгэх хэрэгтэй.

Танд болон таны нөхөрт удамшлын ямар нэг өвчин бий юу?
Танд болон таны нөхөр, ойрын хамаатнуудын дунд удамшлын ямар нэг өвчин байгаа бол энэ нт таны хүүхдэд ч илрэх магадлалтай тул жирэмслэхээсээ өмнө эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл эмч таныг удам зүйн мэргэжлийн эмч рүү илгээх бөгөөд тэнд таны хүүхдийн удамшлын өвчтэй төрөх эрсдэлийг тооцоолж өгнө. Ихэнхдээ эцэг, эх нь хоёулаа удамшлын өвчний генийг агуулж буй тохиолдолд л өвчтэй хүүхэд төрөх эрсдэл өндөр байдгийг мэдэх нь зүйтэй.

Танд архаг хууч өвчин бий юу?
Хэрэв та чихрийн шижин эсвэл эпилепси /уналт таталт/ гэх мэт өвчтэй бол жирэмсэн болохоосоо өмнө эмчтэй зөвлөх ёстой. Таны уудаг эм хүүхэд олоход саад болж, эсвэл олсон хүүхдэд хортойгоор нөлөөлж болзошгүй учраас эмч эмчилгээг өөрчлилж болох юм.

Жирэмслэлтээс хамгаалдаг эм уудаг бол хэзээ түүнийгээ зогсоох нь зохистой вэ?
Хүүхэд олохоосоо нэлээд өмнө уудаг эмээ зогсоож, бие махбодийнхоо хэвийн хэмнэлийг сэргээх нь зүйлтэй. Сарын тэмдэгийн гурван мөчлөгийг өнгөрөөсний дараа жирэмслэх оролдлого хийсэн нь дээр. Учир нь түүнээс богино хугацаанд ураг бий болсон өдрийг тогтооход бэрхшээлтэй байдаг юм. Шаардлагатай бол энэ хугацаанд та бэлгэвч эсвэл хамгаалах хаалт хэрэглэж болно.

Та бэлгийн замын халдварт өвчин авах /БЗХӨ/ эрсдэлтэй юу?
Жирэмсэлсэн тохиолдолд танд ДОХ зэрэг зарим бэлгийн замын халдварт өвчний шинжилгээг заавал хийх боловч залуу эмэгтэйчүүдэд голчлон тохиолддог хламидийн шинжилгээ хийдэггүй. Энэ өвчин антибиотикоор хялбархан эмчлэгдэх боловч харамсалтай нь халдвартай хүний 75 хувьд өвчний ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Гэтэл та халдвартай бол тэр нь хүүхдэд дамжин жирэмсний явцад хүндрэл үүсгэж болзошгүй. Иймээс та өөрийгөө халдвар авсан байх магадлалтай гэж үзвэл эмчтэйгээ зөвлөж, сорил хийлгэж болно. Хэрэв та 25 наснаас залуу бөгөөд бэлгийн идэвхтэй амьдралтай бол хламидийн халдварын магадлал аравны нэгд гэж тооцож болно. Мөн та жилд хоёроос дээш бэлгийн харилцагчтай байсан эсвэл саяхан бэлгийн харилцагчаа сольсон бол хламидийн халдвартай байх эрсдэл нэмэгдэнэ.

Та ямар нэг эрсдэлтэй ажил хийдэг үү?
Ямар ч ажлын нөхцөлд үр тогтолт болон урагт сөрөг нөлөөлөх эрсдэлд таныг оруулахгүй байх үүргийг ажил олгогч хүлээдэг. Жирэмсэн болсон тухайгаа ажил олгогчид бичгээр мэдэгдсэн тохиолдолд тэр таныг ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хийж, аюулгүй нөхцлөөр хангах үүрэгтэй бөгөөд үүнд нь эрүүл мэндийн мэргэжилтний зөвлөмж нарийн тусгагдсан байх ёстой. Жишээлбэл, Chlamydia psittaci гэдэг нэг ховор нян хонь хургалах үед хүнд халддаг ба энэ нь зулбалт үүсгэх магадлалтай. Иймээс та малтай ажилладаг бол жирэмсэн үедээ хонь хургалах ажилд оролцох, саяхан мэндэлсэн хурганд ойртох, мөн дөнгөж саасан сүү уухаас зайлсхийх хэрэгтэй.

Та ямар жинтэй вэ?
Хүүхэд олохоос 6 сарын өмнөөс таны жин ба өндрийн харьцаа хэвийн байвал тун зүгээр. Хэрэв та илүүдэл жинтэй эсвэл жин багатай бол эмчдээ үзүүлж хэвийн жинтэй болох талаар зөвлөгөө авах ёстой. Жингийн асуудал ноцтой биш тохиолдолд жирэмсэн үедээ хоол сойх эмчилгээ хийж болохгүй.

Та эрүүл хооллодог уу?
Та эрүүл, зохистой хоол иддэг бол эрүүл хүүхэд олох ба төрүүлэх магадлал өндөр байх болно.

Та тамхи татаж, архи уудаг уу?
Хүүхэдтэй болох шийдвэр гаргасан л бол та болон таны хамтран амьдрагч архи, тамхийг шууд хаях хэрэгтэй. Тамхи болон архи нь төрөхийн өмнө ч, хойно ч ургийн өсөлт хөгжилд маш хортойгоор нөлөөлөх хүчин зүйлс юм.

Тамхи татдаг хүний амьсгалын зам их хэмжээгээр бохирсон ба өвчилсөн байдаг. Иймд NSP компанийн Breath Ease бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна. Breath Ease бүтээгдэхүүний талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.