2015/02/13

Жирэмсний явц ба 1-40 долоо хоног

Жирэмсний 1-40 дэх долоо хоногийн талаар товч
Хүмүүсийн дунд жирэмслэлтийн явц сар сараар хэмжигдэн яригддаг бол эмч нар жирэмсний явцыг 7 хоногоор тодорхойлон, эхийн хэвлий дэх ургийн хөгжлийг тухайн ургийн хэдэн 7 хоногтой байна, түүнийг үндэслэн заавар зөвлөгөө өгдөг. Уг нь жирэмслэлтийн хамгийн анхны явц болох үр тогтолт нь сарын тэмдгийн эхний өдрөөс хойш 14 хоногийн дараа явагддаг. Гэвч төрөлтийн хугацааг зөв зүйтэй тодорхойлохын тулд амьдрал дээр үр тогтсон өдрийг бус сүүлчийн сарын тэмдгийн анхны өдрийг жирэмслэлтийг эхлэл хэмээн үздэг байна. Сүүлчийн сарын тэмдгийн эхний өдрийг жирэмсэлсэн өдөр хэмээн үзвэл жирэмслэлт ойролцоогоор 280 хоног буюу 40 долоо хоног үргэлжилнэ.

No comments: