2015/02/13

Жирэмсний эхний долоо хоног

Таны биед явагдах өөрчлөлтүүдийг дараах хэлбэрээр тайлбарлаж болох юм. 2-3 сарын өмнөөс өндгөвчинд хөгжиж эхэлсэн хэсэг бүлэг өндгөн эсүүдээс хамгийн сайн боловсорсон 20 өндгөн эс шингэн бүрхүүлээр бүрхэгдсэн бөмбөлөг дотор томорч, бүрэн хөгжсөн өндгөн эсүүд болон хувирна. Тархинаас тэжээгддэг механизмын үр дүнд хамгийн том бөмбөлөг хагарч өндгөн эсүүд өндгөвчний хананаас салж чөлөөлөгдөнө.
Эхний болон дараачийн сарын тэмдгийн яг дунд үед тохиох энэ цаг мөчид /сарын тэмдэг ирснээс хойш 10-18 дахь өдрүүд/ эмэгтэйн жирэмслэх магадлал хамгийн өндөр үе байдаг. Энэ үед жирэмслэхээр төлөвлөсөн хосууд өдөр алгасаж эсвэл өдөр бүр бэлгийн харьцаанд орсноор хүүхэдтэй болдог. Тухайн сарын тэмдгийн дараах энэ мөчид хосуудад жирэмслэх магадлал 20 хувьтай байдаг. Хэрвээ энэ сардаа жирэмслээгүй бол хосууд маань сэтгэл санаагаар уналгүйгээр дараачийн сард энэ заавраа дахин дагах хэрэгтэй.
Өндгөвчний хананаас чөлөөлөгдсөн өндгөн эсүүд 12-24 цагийн туршид амьдарч эр бэлгийн эстэй нэгдэж үр тогтолт явагдах үеийг хүлээнэ. Хэрвээ үр тогтолт явагдвал /эр бэлгийн эстэй нийлж нэгдмэл нэг эс болсноор цаашид хуваагдан олширч эхэлнэ/ жирэмсний эхний үе эхэлнэ гэсэн үг. Хэрвээ эр бэлгийн эстэй нийлж чадалгүй, үр тогтолт явагдахгүй бол өндгөн эсүүд үхэж, дараачийн сарын тэмдэг ирнэ.

No comments:

Post a Comment