2015/02/13

Жирэмсний 2 дахь долоо хоног

Эхийн өндгөвчин дэх өндгөн эс боловсорсоор л байна. Энэ үед савны хана зузаарч эхэлнэ. Энэ нь үр тогтолт явагдсаны дараа үр тогтсон өндгөн эс умайн хананд бат бөх бэхлэгдэх явцыг бэлтгэж байгаа юм. Хэвлийд хөгжих ургийн хэрэгцээг хангахаар биеийн энэ хэсэгт цусан хангамж нэмэгдэж эхэлнэ.
Нэг сарын тэмдгийн явцад эмэгтэйн биед зөвхөн ганц өндгөн эс бүрэн боловсорч, улмаар хагардаг.
Харин хоёр өндөгний ихрүүд болон 3 ихэрт нэгээс олон өндгөн эс бий болдог бөгөөд энэ эсүүд бүгдээрээ нэгэн зэрэг боловсорсоор ихэр жирэмслэлт явагддаг.
Бэлгийн харьцаанд орсноор олон сая сперм буюу эр бэлгийн эс үтрээгээр, үр дамжуулах хоолойгоор дамжин умайн хөндий рүү чиглэнэ. Үтрээгээр орж ирсэн 300-аад эр бэлгийн эсээс зөвхөн ганц нь л өндгөн эстэй нийлэх болно. Өндгөн эстэй нийлж буй эр бэлгийн эсийн толгой хэсгээс болон өндгөн эсээс энэ хоёрыг нийлүүлэх тусгай энзим ялгардаг.
Өндгөн эс чөлөөлөгдсний дараа үр тогтолт явагдвал /ихэвчлэн умайн угт, үзүүр хэсэгт байдаг учраас/ үр тогтсон эс ойролцоогоор 7 хоногийн турш үргэлжлэх холын замд гарна. Замын туршид үр тогтсон өндгөн эс маань хэлбэр, агуулгаа маш түргэн, олон удаа өөрчилдөг. Хосуудын аль алинаас нь ирсэн хромсомууд эмэгтэйн өндгөн эсэнд нийлж, маш түргэн хуваагдаж, олширсоор эсүүдийн бүрдэл болон хувирна. Үр тогтсон өндгөн эс 24 цагийн дотор хоёр адил тэнцүү хэсэгт хуваагддаг. 2, 4, 8 эс болон хуваагдаж улмаар умайн хөндийд хүрч ирэхэд 32 хуваагдсан байдаг. Иймээс өндгөн эс үржих үед та бэлгийн харьцаанд орсон бол жирэмслэсэн байх магадлалтай юм. Гэхдээ яг энэ мөчид дараачийн сарын тэмдэг ирээгүй л байна.
Бэлгийн хромосом нь эр /У/ эм /Х/ гэсэн хоёр янз байдаг. Эмэгтэй хүнд 46 ХХ хромосом, эрэгтэй хүнд 46 ХУ хромосом байдаг. Хоёр ХХ хромосом нэгдвэл эмэгтэй хүүхэд, ХУ нэгдвэл эрэгтэй хүүхэд буй болно. Өөрөөр хэлбэл нөхрөөс тань Х хромсомтой эр бэлгийн эс ирж өндгөн эстэй нийлбэл танай хүүхэд охин, У хромсомтой эр бэлгийн эс ирж нийлсэн бол эрэгтэй хүүхэд байх болно. Хүүхдийн тань хүйс нь бэлгийн харьцаанд орж өндгөн эс эр бэлгийн эстэй нийлсэн тэр өдөр нь тодорхой болдог гэсэн үг. Мөн хүүхдийн тань хүйс ямар байхыг нөхрөөс тань ирсэн эр бэлийн эс л тодорхойлно.

No comments:

Post a Comment