Гайхалтай төгсгөл!!! Та одоо урт гэгчийн аян замын төгсгөлд ирсэн байна.
Энэхүү гайхалтай, урт аяныгамжилттай туулж ирсэн эх үр хоёр маань уулзах тэр мөч магадгүй таны амьдралын хамгийн мартагдашгүй мөчүүдийн нэг байх болно. Ээж болох гэж буй бүх эхчүүддээ эрүүл энх, сайн сайхан, зовлон шаналалгүй амархан төрөхийн билэгтэй ерөөлийг дэвшүүлж байна…. Төрөлт эхлэх шинж тэмдэгүүд нь хүн бүрт өөр өөр илэрдэг. Төрөлтийн өвдөлт хоорондын зай ойртож, жигд өвдөж эхэлж болно эсвэл савны амсар нээгдэхэд ягаан туяатай нусархаг зүйл доош гарна. Төрөлтийн аль нэг шинж тэмдэг илэрч эхлэх тэр үед төрөхөөр төлөвлөсөн эмчдээ мэдэгдэх хэрэгтэй.
Таны хүүхэд энэ долоо хоногт :
- Таны хүүхэд энэ долоо хоногт 50 см, 3400-3500 гр болсон байна.
- Хүүхдийн тань уушги төрөхөд бэлэн болсон учраас жигд ажиллаж байгаа.
- Хүүхдийн тань гар, хөлийн хумс нь нэлээд урт ургасан байгаа. Төрсний дараа өөрийгөө урах аюултай учраас эвтэйхэн хумсыг нь авах ажил танд ноогдоно.
- Хүүхэд төрөхөд эрэгтэй/эмэгтэй аль алинийх нь мээм нь бага зэрэг хавдсан маягтай томорсон байдаг. Гэхдээ төрсний дараа удалгүй зүгээр болно.
- Таны хүүхдийн биеийн 75 хувь нь ус, 15 хувь нь өөхнөөс бүрдэж байгаа.
Энэ долоо хоногийн мэдээлэл :
Жирэмсний хугацаа сүүлчийн сарын тэмдэгийн эхний өдрөөс хойш 40 долоо хоног байдаг. Нийт төрөлтийн 75 хувь нь 38-42 долоо хоногтойд явагддаг. Ойролцоогоор 5 хувьд нь 42 долоо хоног өнгөрсөн ч ямар ч шинж тэмдэг илэрдэггүй. Харин үлдсэн 20 хувь нь жирэмсний 38 дахь долоо хоногоос өмнө төрдөг байна.
Хооллох зөвлөмж :
Төрсний дараах 45 хоногт буюу шавхарга гарах явц үргэлжилж байхад эхчүүдийн биед жирэмсний үеэс хэвийн үе рүүгээ шилжих процесс явагдаж байдаг учраас та энэ үед хоол хүнсэндээ анхаарах ёстой. Үүнээс илүү чухал нь та хүүхдээ хөхөөр хооллох учраас таны идэж буй хоол хүнс хүүхдэд шууд нөлөөлнө. Иймээс та хөхүүл эхийн хоолныдэглэмийг сахиж, зарим хоол хүнсийг хориглох ёстой. Жишээ нь: Кафейн өдөрт 2-оос илүү аягыг уухад хүүхэд тань тавгүйтэж, нойргүйтдэг тул хориглодог. Угаасаа ч унтаж өгдөггүй, уйлагнадаг хүүхэдтэй байхыг ямар эх хүсэх билээ дээ. Мөн хийжүүлсэн ундаанаас аль болох зайлсхийж бай, баахуу цайг шингэн эсвэл нимбэгтэй ууж байх хэрэгтэй. Ургамлын гаралтай ямар нэгэн цайг уухаасаа өмнө заавал эмчээс асууж зөвлөгөө нь зохистой.
No comments:
Post a Comment