2015/02/13

Жирэмсний 39 дэх долоо хоног

Төрсний дараа гэртээ ирээд хүүхдэд хэрэглэх зүйлсээ одооноос бэлтгэх хэрэгтэй. Шинэ хүн гэрт ирэхэд гэр цэвэрхэн, баяр хүргэж ирэх зочдыг хүлээн авахад гэр орон тань бэлэн байвал сэтгэл амар байх болно. Энэ долоо хоногт эхэд илрэх зовиурууд нь: цээж хорсох, өтгөн хатах байна. Иймээс шингэн зүйлс сайтар ууж, аль болох хивэг ихтэй хоол хүнсийг хэрэглэснээр өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэх боломжтой. Харин цээж хорсолтын хувьд ойр ойрхон, бага багаар хооллох нь танд тустай байж болох юм. Шөнө унтахдаа дэрээ өндөрлөж унтвал цээж хорсолтыг багасгадаг.
Жирэмсний 39 дэх долоо хоногт эхчүүд ихэвчлэн өөрийгөө дэндүү тарган, хөдлөхөд хэцүү байна хэмээн гомдоллодог. Боломжоороо өдөржин гэртээ суухаас зайлсхийн гадуур агаарт гарах, ойрхон айл хэсэх зэрэг нь эхийг сэргээж өгнө. Энэ тал дээр гэр бүлийнхний болон орчны тусламж дэмжлэг ихээхэн хэрэгтэй.
Таны хүүхэд энэ долоо хоногт :
  • Таны хүүхэд энэ долоо хоногт 50 см, 3200-3250 гр болсон байна.
  • Хүүхдийн тань хөдлөх зай улам бүр багассаар л байна.
  • Хүүхдийг бүрхсэн цагаан тосорхог бүрхүүл нь бараг арилсан байгаа.
  • Хүүхдийн биеийг бүхэлд нь бүрхсэн байсан нарийхан үснүүд нь унасан байгаа
  • Хэрвээ эрэгтэй хүүхэд бол төмсөг нь уутандаа аль хэдийнээ буусан байгаа.
  • Хүүхэд тань одоо төрөх байршилдаа төрөлтийн өвдөлтийг хүлээж байгаа.
Энэ долоо хоногийн мэдээлэл :
Гадаадын оронд хүүхэд төрөх явцад ялангуяа анхны төрөгчдийн хувьд эхийн хярзанг шууд хайчилдаг. Учир нь хүүхдийн толгой гарах үед хярзан хаа хамаагүй муухай урагдаж оёход тун хэцүү болдог. Тиймээс эвгүзй урагдалтаас сэргийлэн эмч нар хярзанг шулуун хайчилж хайлдаг утсаар оёдог. Харин манай эмнэлгүүдэд төдийлөн энэ аргыг хэрэглэдэггүй. Төрж буй эхчүүд эмчийнхээ зааврын дагуу зөв амьсгалж, зөв дүлсэн тохиолдолд ийм аюул тохиолдохгүй гэсэн үг.
Эх өөрөө хэцүү төрж, хүүхдээ гаргаж чадахгүй тохиолдолд хярзанг хайчлах нь хамгийн хялбар арга байдаг байна.
Хооллох зөвлөмж :
Хүүхдээ хөхүүлэх, эхийн сүүгээр хооллох нь өдөрт эхийн хоол боловсруулалтанд 500 калорийн нэмэлт хэрэгцээг бий болгодог. Эрүүл, тэнцвэртэй хооллодог эхчүүд: шинэ хүнсний ногоо – жимс жимсгэнэ, сүү, сүүн бүтээгдэхүүн, уургаар баялаг хоол хүнсийг хэрэглэж өөрийнхөө болон хүүхдийнхээ өдөр тутмын хэрэгцээг бүрэн хангаж чадна. Тэнцвэртэй, эрүүл хооллох нь эрүүл саруул хүүхэд төрүүлэхэд нөлөөлөхийн зэрэгцээ эхийн жинг хяналттай байлгахад тустай. Судалгаанаас үзэхэд тэнцвэртэй хооллох нь гэнэт ураг амьгүйтэх синдромыг зогсоодог гэсэн байна. Гэнэт ураг амьгүйтэх синдром нь хамгийн ихээр жирэмсний 2-4 сартайд тохиолдох ба зөвхөн АНУ-д гэхэд жилд 5000 хүүхэд алдахад хүргэж байжээ. Гэнэт ураг амьгүйтэх тохиолдолд хамгийн ихээр шим тэжээлгүй, чанаргүй хооллолт нөлөөлдөг гэж үздэг. Өөр нэг эрсдэл бол жирэмсэн үедээ тамхи татах, мансууруулах бодис хэрэглэх, жирэмсний байнгын хяналтанд байгаагүйгээс шалтгаалдаг байна.

No comments:

Post a Comment