Төрөлт эхлэхийн өмнө жирэмсэн эхэд нэлээд хэдэн шинж тэмдэг илэрдэг.
Хамгийн түгээмэл шинж тэмдэг бол “доошоо цусархаг ягаан шингэн” гарах буюу төрөх сувгийг хааж байрласан нусархаг хаалт гадагшлах явц юм. Энэ хаалт нь зузаан, цагаан өнгөтэй эсвэл цустай байж болно. Зарим жирэмсэн эхэд бараг анзаарагддаггүй байхад заримд нь төрөхийн өмнөхөн илэрдэг байна. Жирэмсэн эхчүүдэд сүүлийн сарын аль ч хэсэгт энэ шингэн гадагшилж болно. Яг энэ үед нэг их сандраад байх хэрэггүй, эмчдээ мэдэгдэх шаардлагатай.
Таны хүүхэд одоо бараг 3000 гр-аас дээш жинтэй болсон байгаа учраас хөдлөх зай нь багассан болохоор эхийн хэвлий дэх хөдөлгөөн нь удааширна. Ийм учраас эх маань өөрөө хүүхдийнхээ хөдөлгөөнийг хянаж байх нь чухал. Хүүхэд бүрийн хөдөлгөөн өөр өөр байдаг, эх маань өөрөө хүүхдийнхээ хөдөлгөөнийг тайлбарлахдаа өөр өөрөөр тайлбарладаг учраас үүнийг ямар нэгэн хэлбэр, загвараар тайлбарлах боломжгүй. Хэрвээ хүүхдийн тань хөдөлгөөн багасахыг анзаарсан үедээ сахарын хэмжээ ихтэй шоколад зэргийн зүйлийг идээд ажиглах хэрэгэй. Хэрвээ танай хүүхэд унтаж байсан бол нойрноосоо сэрнэ. Ингээд ч хөдөлгөөнд нь өөрчлөлт орохгүй, хөдөлгөөн нь эрс багассан гэсэн эрсдэл байгаа бол хамгийн баталгаатай нь ургийн зүрхний бичлэгийг хийлгэх нь зүйтэй.
Төрөх явцад мэдээ алдуулах эсэх дээр одооноос та өөрийн шийдвэрээ гаргасан байгаа байх. Хэрвээ мэдээ алдуулах бол мэдээ алдуулагч эмчийн хяналтан дор, нугас руу тариа хийж, бэлхүүс, нуруу хэсгийн өвдөлтийг та мэдрэхгүй гэсэн үг. Тариа хийснээс хойш 15 минутын дараа бүрэн мэдээ алдалт эхэлнэ. Үүнийг хийлгэхийг үнэхээр хүсч байгаа эсэхээ, сэтгэлзүйн хувьд үүнд бэлтгэлтэй байгаа эсэхээ сайтар бодож тунгаан, эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.
Таны хүүхэд энэ долоо хоногт :
- Таны хүүхэд энэ долоо хоногт 49 см, 3100 гр болсон байна.
- Инхэнх хүүхдүүд энэ долоо хоногоос эхлээд төрдөг.
- Хүүхэд тань урт үстэй, бас хумс нь ургасан төрвөл та битгий гайхаарай.
- Хүүхдийг бүхэлд нь бүрхсэн цагаан тосорхог бүрхүүл нь их хурдан хайлж байгаа. Гэхдээ арьсны нугалаа хэсэгт, хүзүү, нуруунд нь төрөхөд нь байж л байх болно.
- Лануго гэж нэрлэгддэг жирэмсний 3-6 сард ургадаг, хүүхдийн биеийг бүхэлд нь бүрхсэн байсан нарийхан үснүүд нь унаж, одоо зөвхөн мөр, нуруу хэсэгт нь үлдсэн байгаа.
- Одоо таны хүүхдийн аливаа зүйлийг гараараа барьж авах рефлекс нь хөгжсөн байгаа.
- Хүүхдүүд энэ долоо хоногт зогсуулах нь их байдаг. Энэ нь амьсгалах, агаар залгиж, гаргах дасгал байж магадгүй.
- Одоо гэдсэнд нь их хэмжээний ялгадас хуримтлагдсан байгаа бөгөөд гэдэсний гүрвэлзэх үйл ажиллагаа нь жигдэрсэн байгаа.
- Энэ долоо хоногт толгойны тойрог нь цээжний тойрогтойгоо бараг л ижилхэн байгаа. Та аль хэдийнээ түүнийг төрөөд өмсөх хувцаснуудыг нь бэлтгэсэн байгаа байх.
Энэ долоо хоногийн мэдээлэл :
Төрөх эмнэлэг рүү явахдаа хажуудаа юу юу авч явах ёстой вэ? гэдэг нь эхчүүдийн хамгийн ихээр сонирхдог асуултуудын нэг юм. Мэдээж хэрэг таны авч явах зүйлс төрөх гэж буй эмнэлгийн хэр бололцоотой байгаагаас шалтгаална. Улсын эмнэлгүүд хүүхдийг төрснийх нь дараа 1 хоногт хэрэглэх даавуу, өлгий гээд хэрэглэх зүйлсээр хангадаг. Гэвч зах зээлийн өнөө үед улсын эмнэлгүүд бараг л хангамжгүй болоод байгаа учраас төрөхөөр явахдаа хүүхдийнхээ төрөнгүүтээ хэрэглэх зүйлсийг гэрийн нөхцөлд угааж хатаагаад аваад явах нь зүйтэй.
Мэдээж хэрэг эмнэлэгт хэвтэх гэж байгаа хүн бүрийн бэлтгэдэг халаат, унтлагын хувцас, 2 ээлжийн зузаан оймс, шаахай, оо, сойз, саван, толгой боох алчуур, өөртөө болон хүүхдэдээ памперс, нүүр будах зүйлсээ /та төрсөн ч гэсэн хань нөхөртөө, хорвоод мэндэлсэн үртээ хөөрхөн харагдах ёстой/ авч хэвтэнэ.
No comments:
Post a Comment