Танд баяр хүргэе. Та туулсан замынхаа төгсгөлд хүрэхэд гуравхан долоо хоног үлдсэн байна.
Өнөөдрөөс эхлээд та хэзээ ч төрж магадгүй. Жирэмсэн эхчүүдийн зөвхөн 5 хувь нь л 40 долоо хоногоо гүйцээдэг гэдгийг мартаж болохгүй.
Ялангуяа анхны төрөгч эхчүүдийн хувьд хүүхэд төрөх суваг руу эрт бууж доош даралт үүсгэж дарж эхэлдэг. Энэ үед таны эргэн тойрны хүмүүс ч гэсэн “хүүхэд нэлээн доошилсон байна” гэж хэлцгээнэ.
Зарим тохиолдолд жирэмсний хяналтын эмч эх, хүүхэд хоёрын эрүүл энхийн төлөө энэ долоо хоногт төрүүлэх шийдвэрийг гаргаж болно. Доошоо цус гарах, эхэс хүүхдийн дор байрлах, ургийн ус багасах, бохирдох, хөгжил зогсох зэргийн тохиолдолд энэ шийдвэрийг гаргана. Ийм шийдвэр гарахад хэрвээ танд өөрөөрөө төрөх боломж байгаа бол “төрөлтийг өдөөх” замаар дусал залгаж, эм уулгаж, өвдөлтийг түргэсгэн төрөлтийг эхлүүлнэ. Эсвэл “кесаров хагалгаа” хийх шийдвэрийг гаргана.
Энэ долоо хоногт эмч тань доогуур үзлэг хийж, төрөх зам хэр бэлтгэгдсэн байгааг шалгаж үзэж болно. Хэрвээ жирэмслэхээсээ өмнө энэ эмчдээ үзүүлж байсан бол дахин үзүүлэх шаардлагагүй. Доогуур үзлэгийг төрөлт эхлэхээс өмнө хийх нь зүйтэй. Ингэснээр доогуур төрөх эсэхийг шийдвэрлэхэд илүү оновчтой болно. Хэрвээ доогуураа төрөх боломжгүй бол хий дэмий өвдөж, вакумдуулах шаардлагагүй, шууд л кесорав хагалгаа хийх нь зүйтэй.
Таны хүүхэд энэ долоо хоногт :
- Танай хүүхэд энэ долоо хоногт 2900 гр жинтэй, 48 см болсон байна.
- Хүүхэд тань өдөрт 25-30 гр жин нэмэж байгаа.
- Одоо танай хүүхдийн уушгины хөгжил бүрэн гүйцэж, төрөөд уушгиараа эрүүл сайхан амьсгалж эхлэх болно.
- Анагаах ухаан талаасаа хүүхдийн хөгжил бүрэн гүйцэж, төрөхөд бэлэн болсон байгаа ч эхийн хэвлийд одоо илүү тээгдэж байна.
- Одоо таны гэдэс их томорсон, сунасан байгаа болохоор гадны гэрэл хүүхдэд тань гэрэлтэж харагдаж байгаа. Ийм болохоор хүүхэд тань өдөр-шөнийн тогтолцоонд одооноос дасан зохицохыг хичээж байна. Төрөхдөө гэрлийн хурц тусгалыг мэдэрч, өөрөө түүнд дасан зохицох нь хамгаас чухал.
Энэ долоо хоногийн мэдээлэл :
Кесорав хагалгаа бол хүүхдийг эсэн мэнд энэ хорвоод төрүүлэхийн тулд яаралтай хугацаанд төлөвлөн хийдэг хагалгаа юм. Өмнө нь кесорав хагалгаагаар төрж байсан, хавдрын хагалгаанд орсон, хүүхдийн байршил нь буруу, 4000 гр-аас дээш жинтэй хүүхэд тээж буй, эхэс хүүхдийн дор байрлаж байгаа эхчүүдэд энэ хагалгааг хийдэг.
Жирэмсний хугацаа 40 долоо хоног байдаг бөгөөд 37 дахь долоо хоногоос хойш хүүхдийн хөгжил гүйцсэн байдаг болохоор ихэвчлэн төрөх сүүлчийн хугацаанаас 10 хоногийн өмнө хагалгааны он сарыг тодорхойлдог. Мэдээж энэ сарыг хэд хоног нааш цааш нь татаж болно. Нааш татаж байгаа учир нь сүүлчийн хугацаа ойртох тусам төрөлтийн өвдөлт эхлэх магадлал өндөрсөж байгаатай холбоотой.
Ургийн зүрхний цохилтыг төрөхийн өмнө тусгай аппаратаар шалгах тест гэж байдаг ба үүнийг “ургийн зүрхний бичлэг” гэдэг. Энэ нь дээшээ харж хэвтсэн эхийн хэвлийгээр 2 резин уяж, нэгээр нь эхийн савны агшилтыг, нөгөөгөөр нь ургийн зүрхний цохилтыг шалгаж үздэг. Уг тест нь ойролцоогоор 20 минут үргэлжлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд илүү удаан байж болно. Энэ тестийн явцад ургийн зүрхний цохилт хамгийн багадаа 15 секунт үргэлжилж, 15 цохилтын зөрүү гарвал хариу сөрөг, ургийн байдал сайн байгааг харуулна. Уг тестийг сахар, даралт өндөр, илүү тээлт, хүүхдийн хөдөлгөөн багассан үед хийдэг.
Хооллох зөвлөмж :
Тэнцвэртэй, эрүүл хооллох нь эрүүл саруул хүүхэд төрүүлэхэд нөлөөлөхийн зэрэгцээ эхийн жинг хяналттай байлгахад тустай. Судалгаанаас үзэхэд тэнцвэртэй хооллох нь гэнэт ураг амьгүйтэх синдромыг зогсоодог гэсэн байна. Гэнэт ураг амьгүйтэх синдром нь хамгийн ихээр жирэмсний 2-4 сартайд тохиолдох ба зөвхөн АНУ-д гэхэд жилд 5000 хүүхэд алдахад хүргэж байжээ. Гэнэт ураг амьгүйтэх тохиолдолд хамгийн ихээр шим тэжээлгүй, чанаргүй хооллолт нөлөөлдөг гэж үздэг. Өөр нэг эрсдэл бол жирэмсэн үедээ тамхи татах, мансууруулах бодис хэрэглэх, жирэмсний байнгын хяналтанд байгаагүйгээс шалтгаалдаг байна.
No comments:
Post a Comment