2015/02/17

Өтгөн хатах

Зовиурууд
Жирэмсний даавар прогестирон нь гэдэсний булчинг суллаж, гүрвэлзэх хөдөлгөөнийг удаашруулдаг тул таны өтгөн хатах магадлалтай болно. Дунджаар нийт жирэмсэн эхчүүдийн 30-40 хувьд өтгөн хаталт ажиглагддаг.

Шинжүүд
Хатуу, хуурай өтгөн нь хэвийн байдлаас илүү хол зайтай гарах.

Юу хийх вэ?

  • Түүхий жимс ногоо, эслэг ихээр агуулсан хүнс голлож хэрэглэх. 
  • Шингэн сайн уух. 
  • Хүндэрмээр санагдсан үедээ шууд бие засах газарт орох. 
  • Дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх. 
  • Төмрийн бэлдмэл уудаг бол түүнийгээ хоолны дараа ихээхэн шингэнээр даруулж хэрэглэх. 
  • Өтгөн хаталт үргэлжлээд байвал эмчид үзүүлэх. 
  • Туулга хэрэглэхээс зайлсхийх. 
  • Өтгөн хаталтын эсрэг ургамалын зай хэрэглэх. 
Өтгөн хаталтад Каскара Саграда