2015/02/16

Амьсгаадах



Зовиурууд 
Хэвлийд томорч буй хүүхэд өрцийг шахсанаас амьсгал давхцах, амьсгаадах шинж илэрдэг.Төрөхөөс нэг сарын өмнө, хүүхдийн толгой аарцаг руу орсон хойно энэ зовиур арилна. Амьсгаадах нь бас цус багадалгын шинж байж болно. 

Шинжүүд
Амьсгал богино болж яльгүй зүйлд хүчлэхэд хүчтэй аахилах.

Юу хийх вэ?
  • Боломжийн хэрээр сайн амрах.
  • Амьсгаадах үедээ ойр хавьд сандал байхгүй бол амьсгаа дарагдтал явган суух. 
  • Шөнийн цагт дэрээ өндөрлөж унтах.
  • Амьсгаадах нь ихсэж бэрхшээлтэй байвал эмчид хандах.