2015/02/16

Буйлнаас цус шүүрэх

Зовиурууд
Жирэмсний үед буйл зөөлөрч маш эмзэг, гэмтэмхий болдог. Ингэснээр буйл үрэвсэж, шүдний ёроолоор чулуу үүсэх бөгөөд энэ нь буйлны өвчин, шүд сулрах шалтгаан болно. 

Шинжүүд
Буйлнаас, ялангуяа шүдээ сойздож угаах үед цус гарах. 

Юу хийх вэ?
  • Хоол идсэний дараа шүдний чигчлүүрээр эсвэл сойзоор шүдийг цэвэрлэж байх. 
  • Шүдний эмчид үзүүлэх. Харин рентген шинжилгээ ба эмчилгээ хийх шаардлагатай бол ерөнхий мэдээ алдалтааас зайлсхийх ёстой.