2015/02/17

Толгой эргэж, муужрах хандлага


Зовиур
Жирэмсний явцад цусны даралт багасдаг тул муужрах хандлага ажиглагдаж болно.

Шинж
Толгой эргэх, тогтворгүй болох мэдрэмж төрөх ба суух, эсвэл хэвтмээр санагдах.

Юу хийх вэ?

  • Удаан зогсохгүй байхыг хичээх. 
  • Гэнэт муужрах шинж илэрвэл суугаад толгойгоо өвдөгнийхөө хооронд бага зэрэг бөхийж гайгүй болохыг хүлээх. 
  • Онгоцтой (ваньтай) уснаас мөн суугаа ба хэвтээ байдлаас огцом босох хөдөлгөөн хийхгүй байх. Эхлээд хажуугаараа хэвтэж байгаад аажим босох.