2015/02/13

Жирэмсний 14 дэх долоо хоног

Энэ долоо хоногт ихэнх жирэмсэн эхчүүдэд зарим идэх зүйлсээс жигших явдал ажиглагддаг.
Дааврын хэлбэлзлээс болж үүсдэг энэхүү жигшилт нь даавар буцаад тогтворжсоноор зүгээр болно. Хэрвээ идэж чадахгүй байгаа зүйл нь хиам болон хагас боловруулсан бүтээгдэхүүн бол танд алдагдах ямар нэгэн зүйлгүй. Харин мах-сүү мэтийн танд чухал хэрэгцээтэй амин дэмийг агуулдаг хоол хүнс бол та эдгээрийн оронд яг ижил амин дэм агуулсан өөр хоол хүнс идэх маягаар түр аргацаах хэрэгтэй. Зарим эхчүүд яг эн үед тамхи, кофеноос жигшдэг нь их азтай хэрэг болдог. Эхийн хөх маш хурдацтай томорч байгаа бөгөөд жирэмсний 5 сараас хойш хөхнөөс ялгардаг шар шингэн зүйл зарим эхчүүдэд одооноос я ялгарах нь бий. Гэвч энэ бол айгаад байх зүйл биш. Харин ч сайн хэрэг, энэ шар шингэн бол таны хүүхдийн дөнгөж төрснийхөө дараа хөхөх ангир уураг боловсорч байгааг танд мэдээллэж байгаа юм. Мэдээж хэрэг хөх тань томорч байгаа болохоор хөхний арьс язгарах асуудал тулгарчё байж болох юм. Иймээс аль болох хөхний арьсыг чийгшүүлэх крем, чийгшүүлэгчийг хэрэглэж байх нь зүйтэй. Энэ цаг мөчөөс хойш та өөрт илүү эвтэйхэн байх үүднээс хөхний “хөхүүл даруулга” зүүж хэвших хэрэгтэй. Зарим эхчүүдийн хөхнөөс ялгарч буй шар шингэн нь төрөхөөс өмнө хөхний даруулгыг норгох хэмжээнд байдаг учир хөхний зориулалтын шингээгч хийж байж болно.
Энэ долоо хоногт танд илэрч болох зовиурууд : толгой өвдөх, өтгөн хатах, ходоод өвдөх, цээж хорсох гэх мэт байж болно. Таны ууж буй жирэмсний витаминууд энэ бүх зовиуруудын эхлэл болж байгаа тул та сандрах хэрэггүй. Ойр ойрхон шээс хүрч болно. Энэ долоо хоногоос таны гэдэсний арьс язарч болшгүй учраас та үүнээс сэргийлэх арга хэмжээг авч эхлэх нь зүйтэй. Мэдээж хэрэг та өөрөөс шалтгаалах арга хэмжээг авлаа ч гэсэн зарим эхчүүдийн гэдэс дэндүү их язардаг. Үүнийг тогтоох ямар ч боломжгүй байдаг. Учир нь хүн бүрийг арьсны бүтэц өөр өөр учраас язрах арьс ямар ч арга хэмжээ авсан язардаг. Гэхдээ та сэтгэлээр унаж, ямар ч арга хэмжээ авахгүй байгаад байж болохгүй. Ингэвэл таны гоо сайханд илүү муугаар нөлөөлнө шүү дээ.
Энэ долоо хоногт таны хүүхэд :
  • Таны хүүхэд 8,8 см, 43 гр болсон байна.
  • Хүүхдийн тань хурууны хээ аль хэдийнэ тодорсон байна.
  • Яс нь хатуурч, өөрийн хэлбэр дүрсийг олж эхэлсэн.
  • Бамбай булчирхай ажиллаж, даавар ялгаруулах явцаа эхлүүлсэн байгаа.
  • Хүүхдийн тань арьс нь одоо маш нимгэн, цаанаа байгаа бүхнийг гэрэлтүүлэн харуулж байгаа.
  • Хүүхдийн биеийн бүх хэсгийг лануго хэмээх үс бүрхсэн байгаа бөгөөд жирэмсний 28 долоо хоног хүртэл хүүхдийн бие дээрх энэ үс ургасаар байх болно.
  • Эрэгтэй хүүхдийн төмсөг, эмэгтэй хүүхдийн өндгөч нь хэвлий хэсэгтээ байршлаа олж байгаа.
  • Ураг усан дотроо чөлөөтэй бүтэн эргэж, хөдөлж эхэлсэн байгаа. Ургийн ус нь 3 цаг тутамд шинэчлэгдэн цэвэрлэгдэнэ.
  • Таны хүүхэд одоо яг л хүн төрхөө бүрэн олсон байгаа гэж хэлж болно.
  • Булчингийн хөгжил нь явагдаж байгаа болохоор одоо толгой нь байнга гудайсан хэлбэртэй байхаа больж, үе үе толгойгоо эгц өргөж чадаж байгаа.
  • Гарын хөгжил нь бүрэн гүйцсэн, өөрийн гэсэн хурууны хээтэй болсон байгаа.
  • Одоо түүний гар, хөлийн хөдөлгөөн хүчтэй болж эхэлсэн байгаа ч та одоо хэрнээ түүний хөдөлгөөнийг мэдэрч амжаагүй байж болно.
  • Хүүхэд тань одоо залгих рефлекстэй болсон бөгөөд шээс чадаж байгаа.
  • Өөрийн бүх хоол тэжээлээ эхсээрээ дамжуулан эхээсээ буюу танаас авч байгаа.
  • Энэ долоо хоногоос эхлэн таны уух согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис нь хүйгээр дамжин урагт шууд нөлөөлөх аюултай.
Хооллох зөвлөмж :
Ихэнх жирэмсэн эхчүүд алергитэй болгодог хэмээн хамгийн эрүүл хүнс болох зөгийн балыг жирэмсэн үедээ хэрэглэхээс болгоомжилдог. Зөгийн бал нь нярай хүүхдийн хоол боловсруулах систем бүрэн хөгжиж амжаагүй тэр үед хэрэглэхэд ходоодны өнгөрийг нь арилгадаг учраас хүүхдэд хор нөлөөтэй юм. Хүчиллэг ихтэй нөхцөлд өнгөр тогтож, токсин ялгаруулахад саад учруулдаг. Нярай хүүхдийн ходоодонд хараахан өнгөр тогтоогүй байдаг учраас хүчиллэг бус байдаг, иймээс токсин ялгаруулалтад хангалттай саад учруулж чаддаггүй байна. Харин жирэмсэн эмэгтэй та санаа зоволтгүй зөгийн бал хэрэглэж болно. Учир нь түүний ходоод хангалттай хэмжээгээр хүчиллэг агуулдаг учраас токсин ялгаруулалтыг зогсоож чадна. Эх нь зөгийн бал болон зөгийн бал агуулсан хоол хүнс идлээ гээд урагт ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй.

No comments:

Post a Comment