2015/02/13

Жирэмсний 15 дахь долоо хоног

Ураг томрохын хэрээр аарцагны яс тэлж, таны гэдэс урагш гарснаар жирэмсэн гэдэг нь мэдэгдэх хэмжээнд хүрнэ.
Таны эргэн тойрон дахь хүмүүс гаднаас тань хараад жирэмсэн гэдгийг тань мэдэх болно. Гэхдээ хүн бүр өөр өөр бүтэцтэй, төрөлтийн тооны хувьд өөр байдаг болохоор гаднаас харагдах хэмжээ нь өөр өөр байна. Анхны жирэмслэлттэй харьцуулахад хоёр дахь, гурав дахь жирэмслэлт гэдэс, хэвлийн суналт урьд өмнө нь явагдаж байсан болохоор илүү эрт мэдэгдэх нь бий.
Зарим жирэмсэн эхчүүд энэ долоо хоногт ургийн хөдөлгөөнийг мэдэрсэн гэдэг. Ургийн хөдөлгөөний эх өөрөө жирэмсний 20 дахь долоо хоног хүртэл мэдэрч чадахгүй байж болно. Ялангуяа анхны жирэмслэлтийн үед ургийн хөдөлгөөнийг оройтож мэдэрдэг бөгөөд дараа дараачийн жирэмслэлтийн явцад илүү эрт мэдрэх болно. Учир нь хоёр дахь, гурав дахиа жирэмсэлж буй эхчүүд ургийн хөдөлгөөнийг өмнөөс мэддэг учраас амархан тогтоож чаддаг.
Энэ долоо хоногт танд гарах өөрчлөлтүүд : толгой өвдөх, өтгөн хатах, цээж хорсох, ходоод өвдөх гэх мэтийн мэдрэмжүүд байж болно. Таны ууж байгаа витамин, төмрийн бэлдмэл нь эдгээр зовиурыг үүсгэх шалтгаан болж байгаа гэдгийг мартаж болохгүй. Ойр ойрхон шээх нь энэ долоо хоногоос нэмэгдэж болно. Ураг томорч байгаа учраас давсган дээр даралт үүсгэж ойр ойрхон шээлгэдэг. Та жингийн нэмэгдлээ хяналттай байлгаж, өдөрт 6-8 аяга ус ууж байвал таны гэдэс язрах нь илүү бага байх болно.
Энэ долоо хоногт таны хүүхэд :
  • Таны хүүхэд энэ долоо хоногт 10 см биетэй, 70 гр жинтэй болсон байгаа.
  • Жижигхэн үснүүд маш хурдацтайгаар ургийн биеийг бүхэлд нь бүрхсээр байгаа.
  • Хүүхдийн тань арьс маш нимгэн учраас арьсны цаад талын судаснууд гэрэлтэн харагдана.
  • Хөл нь хурдацтай уртсаж, ургийн толгой хэсэг бие хэсгээсээ жижигхэн болсон байгаа. Бие хэсгийг толгойтой нь харьцуулахад илүү урт байгаа.
  • Сонсох мэдэрхүй нь чихний дотоод ясжилт явагдаж байгаатай холбоотойгоор хөгжиж эхэлсэн ч, одоо хэрнээ таныг сонсож чадахгүй байгаа.
  • Хумс нь ургасаар байгаа.
  • Толгойн үс нь ургаж эхэлсэн бөгөөд хөмсөг, сормуус нь бүрэлдэж байгаа.
  • Ураг уснаасаа ууж эхэлсэн байгаа бөгөөд энэ талаар төдийлөн туршлага суугаагүй байгаа болохоор үе үе зогсуулдаг.
Энэ долоо хоногийн мэдээлэл :
Эмэгтэйчүүдийн жирэмсний явцад бэлгийн сонрхол нь харилцан адилгүй байдаг. Зарим эмэгтэйчүүд бэлгийн харьцаанаас илүү их таашаал авдаг бол зарим нь бэлгийн харьцаанд орохыг ч хүсэхгүй байх нь бий. Жирэмслэлтээс шалтгаалан эмэгтэй хүний нөхөн үржихүй, бэлэг эрхтний цусан хангамж нэмэгддэг учир сексийн хүсэл ихэсдэг гэж хэлж болно. Тэр ч бүү хэл урьд өмнө нь бэлгийн таашаал амсаж үзээгүй эмэгтэйчүүд анх удаагаа жирэмсэн байхдаа таашаал авсан тохиолдол ч гарна. Жирэмсний эхний 3 сард хордлоготой байдаг учраас энэ 3 сар дуусахад 2 дахь 3 сард бэлгийн хүсэл, таашаал илүү нэмэгддэг.
Хооллох зөвлөмж :
Карантны усыг уух, хоол хүнсэндээ хэрэглэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Учир нь карантны усанд олон төрлийн бактери, хүнд металлууд агуулагддаг. Ялангуяа усанд байж болох хар тугалгын агууламж нь ургийн тархинд согог үүсгэх аюултай. Хэрвээ уух шаардлага гарвал усаа 3-5 минут гоожуулж байгаад, дараа нь буцалгаж, хөргөөд хүйтнээр нь уухыг зөвлөдөг.
Аль болох боломжийнхоо хэрээр зориулалтын технологиор савлаж бэлдсэн цэвэр усыг хэрэглэж байх нь таны эрүүл мэндэд нэн тустай. Аль эсвэл шүүж, цэвэршүүлж хэрэглэх нь зүйтэй.

No comments:

Post a Comment