Таны хордлого багасаж, бие тань хөнгөрөн улам цог жавхаатай болсон байгаа.
Таны жин өдөр ирэх тусам нэмэгдэж, 7 хоногт орйолцоогоор 350 гр нэмэгдэж байгаа. Булчин тань суларч, бэлхүүс тань зузаарч байгаа. Хаа сайгүй ЭХО оношлогооны газар их болсон болохоор та ойр ойрхон ЭХО-д харуулж, эмчийнхээ хяналтанд даралт, жингээ тогтмол харуулж байгаа байх. Зарим жирэмсэн эхчүүдийн хамраас цус гарах үзэгдэл байдаг. Энэ нь дааврын өөрчлөлтөөс болон хамрын самсай хөөдөг учраас цусны хэмжээ ихсэж, зөөлөн эд улам зөөлөрсөнтэй холбоотой. Зарим эмэгтэйчүүдэд энэ үзэгдэл нь жирэмсний туршид явагддаг. Ялангуяа С витамины дутагдлаас болж хамраас цус гарах нь бий. Тиймээс аль болох С витаминээр баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Эмчийн зөвлөгөөгүйгээр хамарт дусаадаг эм хэрэглэж болохгүй. Ойр ойрхон шээс хүрэх асуудал энэ 7 хоногоос эхлэнэ. Өтгөн хаталтаас сэргийлэн өдөрт 6-8 аяга ус уух хэрэгтэй. Гэдэсний арьс язрахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхлэх нь зүйтэй. Язралтаас хамгаалах тос, ялангуяа какаоны тос нэн тустай байдаг.
Ургийн байгаа хэсэн хүйснээс доош 7,5-10 см газарт тэмтрэхэд мэдрэгдэнэ.
Энэ долоо хоногт таны хүүхэд :
- Таны хүүхэд энэ долоо хоногт 11,5 см биетэй, 100 гр жинтэй болсон байгаа. Хэмжээгээрээ бол одоо таны алганд багтах хэмжээний болсон байгаа.
- Хүүхэд тань одоо толгойгоо өргөж чаддаг болсон байгаа.
- Хөл, гарын хөдөлгөөн нь тогтмол болж байгаа бөгөөд зарим эхчүүд үүнийг гэдэс хийгээр дүүрээд байна гэж ойлгодог.
- Зарим туршлагатай эхчүүд ургийн хөдөлгөөнийг энэ долоо хоногт мэдэрдэг. Харин анхны төрөгчдийн хувьд ихэвчлэн жирэмсний 20 дахь долоо хоногт ургийн хөдөлгөөнийг мэдэрнэ.
- Хүүхдийн тань арьс махны завсраар өөх хуримтлагдаж эхэлсэн байгаа.
- Ураг нүдээ цавчилж чаддаг болсон байгаа.
- Хөлийнх нь хурууны хумс хэлбэрээ олж эхэлсэн байгаа.
- ЭХО-гоор ургийг ажиглах явцад хөхөх рефлексээ эзэмшиж эхэлснийг харах боломжтой.
- Ураг уснаасаа ууж эхэлсэн байгаа.
- Зүрхний цохилт нь эхийнхээсээ 2 дахин түргэн байгаа бөгөөд түүний зүрх өдөрт 10 литр цус шахаж байгаа.
- Энэ долоо хоногт ураг, эхэс хоёр ижилхэн хэмжээтэй болсон байгаа.
Энэ долоо хоногийн мэдээлэл :
Гадаад оронд жирэмсний 15-18 дахь долоо хоногт ургийн гажгийг тодорхойлох гурвалсан шинжилгээг хийдэг бол манай Монголд жирэмсний 20 дахь долоо хоногт ургийн гажгийг 3-н хэмжээтэй ЭХО-гоор хардаг. Энэхүү гажиг тодорхойлох явцыг ЭНЭШТ /Эх нялхасын эрдэм шинжилгээний төв/ хянадаг бөгөөд найдвартай хувийн эмнэлэгт 3-н хэмжээтэй орчин үеийн ЭХО-гоор харуулж бас болдог.
Жирэмсэлсэнтэй холбоотойгоор эхийн бие дэх цусны хэмжээ ихсэж зүрх, бөөрний ачаалал ихэсдэг. Иймээс эхийн биед шаардагдаж байгаа шингэнийг нөхөхийн тулд өдөрт 6-8 аяга ус уух хэрэгтэй. Эмч тань зөвлөөгүй бол заавал хоолныхоо давсыг хязгаарлах гэсний хэрэггүй. Харин хэт их хэмжээгэр давс хэрэглэх нь хаван үүсгэдэг учраас анхааралтай байх хэрэгтэй.
Цус багадалтаас сэргийлж, биед шаардагдах төмрийг нөхөхийн тулд өдөр тутамд төмрийн бэлдмэл эсвэл төмрийн бэлдмэлийн агууламжтай мултивитамин уух хэрэгтэй.
Хооллох зөвлөмж :
Жирэмсний 3 дахь сараас хойш төрөх хүртлээ, тэр ч бүү хэл төрсний дараа цэвэрших явцад ч гэсэн эмч нар мултвитамин уухыг зөвлөдөг. Сүүлийн үед жирэмсэн эхчүүдэд зориулсан, тусгай олон төрлийн витамины найрлагатай мултвитаминууд эмийн сангуудаар худалдаалагддаг болсон. Гэвч энэ мултвитамин нь тийм ч гэм зэмгүй эд биш юм. Зарим төрлийн витаминыг их хэмжээгээр хэрэглэвэл, илүүдэл болж улмаар урагт сөргөөр нөлөөлөх аюултай. Иймээс мултвитамины хамгийн боломжтой найрлага, агууламж нь дараах хэмжээстэй байж болно.
- Д витамин 400 МЕ-гээс илүү байж болохгүй.
- А витамин 400 МЕ-гээс илүү байж болохгүй. Илүүдвэл урагт сөргөөр нөлөөлнө.
- С витамин хамгийн багадаа 70 мгр байх ёстой.
- В2 буюу рибофлавин хамгийн багадаа 2 мгр байх ёстой.
- В6 витамин хамгийн багадаа 3 мгр байх ёстой.
- Фолийн хүчил 800-900 мкг байх ёстой. Илүүдвэл аюултай.
- Цинк 15 мгр байх ёстой.
- Төмөр хамгийн багадаа 100 мгр байх ёстой бөгөөд эхийн цус багадалтаас шалтгаалан шаардлагатай тохиолдолд уух хэмжээг нэмэгдүүлж болно.
- Бага хэмжээгээр магнизим, селен, зэс болон биотины агууламж байх ёстой.
No comments:
Post a Comment