Эхчүүд маань гэдэс нь томрох тусам бага багаар ядарч, сульдаж эхэлнэ. Тиймээс биеэ сэргээх зарим дасгалуудыг одооноос хийж занших нь зүйтэй.
Тогтмол алхах, хэрвээ боломжтой бол усанд сэлэх дасгалуудыг хийхийг зөвлөдөг. Гэхдээ ямар нэгэн дасгалын аппарат хэрэглэхгүй, өөрөө биеэрээ хөнгөн чанарын дасгал хийх хэрэгтэй. Дасгалыг тусгай орчинд, дасгалын төвд хийх боломжгүй бол эмчийн заавраар гэрийн нөхцөлд ч хийж болно. Тогтмол хөнгөн чанарын дасгалуудыг хийснээр таны биеийн жин хяналтанд байж, та өөрөө эрүүл чийрэг, сэргэлэн цовоо байх болно. Дасгал хийснээр та урагт очиж буй цусан хангамжийг сайжруулж, хүүхдээ хэвлийдээ эрүүл бойжиход нь тус дэм болох болно. Таны гэдэс томрох тусам дотоод эрхтнүүдийг тань шахаж, зай багассанаар ходоодонд орсон хоол улаан хоолой руу буцаж гарах үзэгдэл байдаг. Энэ нь ходоодны амсар, улаан хоолой хоёрын хооронд хаалтын үүрэг гүйцэтгэгч булчин суларсантай холбоотой байдаг. Эхийн хоол боловсруулах систем удааширснаар урагт хоол тэжээл илүү сайн хүрдэг. Ерөнхийдөө хоол идсэнээс 2 цагийн дараа хоол тэжээл урагт очино. Ходоодноос хоол буцаж гардаг үзэгдлийг багасгахын тулд та аль болох бага багаар, ойр ойрхон хооллох хэрэгтэй. Унтаж хэвтэхээсээ өмнө хоол идэхгүй байх, цээж хэсгээ өндөрлөн унтахыг зөвлөдөг.
Таны хүүхэд энэ долоо хоногт :
- Таны хүүхэд энэ долоо хоногт 15 см, 240 гр жинтэй болсон байна.
- Мэдрэлийн төгсгөл хэсгүүд бүрэн хөгжсөн.
- Одоо гадны чимээг илүү сайн мэдэрч чаддаг болсон.
- Үе үе унтаж байгаа бөгөөд, унтаж сэрэх нь тогтмол болж байгаа.
- Тагнайн бүтэц, сүүн шүдний бүтэц загвар бий болж байгаа.
- Бөөр нь шээс боловсруулж эхэлдэг.
- Ургийн бэлэг эрхтэн бүрэн бүрэлдэж дуусаж байгаа.
- Ургийн толгой хэсэгт үс олширч байгаа.
Энэ долоо хоногийн мэдээлэл :
Жирэмсний үед компьютер хэрэглэх нь аюулгүй гэдэг нь тогтоогдоод байгаа. Өнгөрсөн хугацаанд компьютерийн дэлгэцнээс ялгарах бага хэмжээний электроманетик цацраг нь жирэмсэн эмэгтэйчүүдэд хор нөлөө үзүүлж, улмаар урагт зулбах аюултай хэмээн үзэж байсан. Гэвч энэ талаар хийсэн судалгааны үр дүнд энэ эрсдэл нь компьютертэй ямар ч холбоогүй гэдэг нь тогтоогджээ. Компьютерийн урд удаан хугацаагаар суух нь биеийг чилээдэг учраас үүнээс үүдэлтэй бие ядарч асуудал үүснэ. Нуруу өвдөх нь үүнээс шалтгаална. Ийм учраас ойр ойрхон завсарлаж, босож алхан, тэнийж, сунайх дасгалуудыг хийж байх нь зүйтэй.
Жирэмсэн байхдаа халуувтар усанд орж байх нь найдвартай. Ядаргаа тайлах, өвчин намжаах тустай. Цагаан мах эргэх, шамбарам зэргийн өвчнийг ч намжаана. Булчинг сулруулж, нуруу, нугасны өвчинг намжаадаг. Харин гэртээ ганцаараа байхдаа усанд орох гэсний хэрэггүй. Ус хэт халуун байж болохгүй. Усанд орж байхдаа халтирч унахаас сэргийлэн, халтирахаас хамгаалсан хулдаасыг дороо тавьж зогсож болно.
Хооллох зөвлөмж :
Жирэмсэн байхдаа хэт их жин нэмэх, таргалахыг хүсэхгүй, аль болох хоолны дэглэм барихыг хүсдэг эхчүүд олон байдаг. Тэгвэл карбонгидрат буюу нүүрс ус багатай хоолны дэглэм нь таны нүүрс усны хэрэгцээг хангах хэмжээнд байж чадвал энэ нь эхийн хувьд ч, ургийн хувьд ч гэсэн эрүүл хооллолт болж чадна. Эхийн өдөр тутмын нүүрс усны хэрэгцээг хангаад зогсохгүй, ургийн хөгжилд ч мөн тодорхой нөлөөгөө үзүүлсээр байх болно. Гэвч нүүрс усны агууламж багатай хоолны дэглэм нь тийм ч аюулгүй зүйл биш юм. Учир нь нүүрс ус бол хүнд энерги өгөхийн зэрэгцээ хүний өөх тосны тэнцвэрийг барьж байдаг. Хэрвээ өдөрт тодорхой хэмжээгээр нүүрс ус агуулсан хүнс хэрэглэхгүй бол өөх тосны хэрэгцээ ихсэж, өөхийг задлагч кетон агуулагч бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлага төрнө. Энэ өөх задлагч бүтээгдэхүүн нь ургийн тархи, мэдрэлийн хөгжилд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ, эхэд энерги дутмаг байх нөхцөлд эрүүл саруул хүүхэд өсөж бойжиж чадахгүй.
No comments:
Post a Comment