Жирэмсэн эхчүүдийн 20-50 хувьд нь энэ долоо хоногоос эхлэн цагаан махны асуудал үүсэж эхэлдэг.
Бие засах үед ануснаас цус гарах, загатнах, өвдөх зэргийн зовиур илэрнэ. Өтгөн хатвал улам ч их асуудал үүснэ. Мэдээж хэрэг мэргэжлийн эмчид зайлшгүй хандах хэрэгтэй. Эмчийн хяналтанд зарим төрлийн лаа, түрхлэг тос хэрэглэж, бүлээн усан дээр суух зэргээр өвчнийг намдааж болно.
Жирэмсэн эхэд маань энэ долоо хоногоос хойш дараах шинж тэмдэгийн аль нэг нь илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй.
- Доошоо цус гарах,
- Гар, нүүр бадайрах,
- Хэвлийгээр хүчтэй өвдөх,
- Ус шиг шингэн зүйл гарах,
- Биеийн халуун хэт нэмэгдэх,
- Хүүхдийн хөдөлгөөн мэдэгдэхүйц хэмжээгээр багасах, огт мэдрэгдэхгүй байх,
- Толгой хүчтэй өвдөх, нүд бүрэлзэх, харанхуйлах,
Таны хүүхэд энэ долоо хоногт:
- Энэ долоо хоногт таны хүүхэд 28 см, 430 гр болсон байна.
- Толгой хэсэг нь өмнө нь том байсан бол одоо бие нь томорч толгой нь жижиг болсон байгаа. Одоо бол төрөх үеийнхээ төрхийг олсон байгаа.
- Хөмсөг, сормуус нь бүрэлдэж дууссан.
- Одоо элэг, цөс нь ажиллаж, биллирубин илүү ихээр ялгаруулж байгаа.
- Цусан дахь улаан эсний дөнгөж эхлээд, одоо хурдтай нэмэгдэж байгаа.
- Эрэгтэй хүүхдийн төмсөгнүүд нь уутандаа буусан байгаа. Та итгэхгүй байх гэхдээ энэ долоо хоногоос эхлэн анхны эх бэлгийн эсүүд /спермүүд/ ялгарч эхэлсэн.
- Аяархан ярих чимээг сонсож чадаж байгаа. Энэ долоо хоногоос эхчүүдэд хүүхэдтэйгээ ярилцаж, түүнд дуу дуулж өгч байхыг зөвлөдөг.
- Уншиж байгаа номоо чангаар түүнд уншиж өгч яагаад болохгүй гэж?
Энэ долоо хоногийн мэдээлэл :
Жирэмсний 18-22 дахь долоо хоногт ургийн гажгийг тодорхойлдог. Учир нь хүүхдийг яг иймэрхүү байхад нь бүх эрхнийг нь харахад хамгийн боломжтой байдаг. Ургийн бүх эрхтэн нь бүрэлдэн хөгжиж гүйцсэн учраас ус ихтэй байх үед нь ямар нэгэн гажгийг тодорхойлоход илүү дөхөм байдаг. Ямар ч гажиг үүсэх магадлалгүй эхчүүдийн 3-5 хувь нь гажиг согогтой хүүхэд төрүүлэх магадлалтай байдаг гэдгийг мартаж болохгүй. Аливаа гажиг согог илэрсэн тохиолдолд айж сандралгүй, эмчийн зөвлөгөөг даган боломжтой бол эхийн хэвлийд байхад нь эмчилвээс та эрүүл хүүхэд төрүүлж чадна.
Хооллох зөвлөмж :
Жирэмсэн эхчүүдийн хувьд хангалттай сайн ус, шингэн зүйлс уух нь ургийн болон эхийн эрүүл мэндэд тоолж баршгүй ач тустай. Харин эсрэгээрээ шингэн дутагдсанаас болж ургийн хувьд эрсдэл үүсэх болно.
Хангалттай шингэн уух нь геморойд буюу цагаан махны асуудлыг багасгаж, өтгөн хаталтыг зогсоож, шээсний суваг, бөөрний өрөвслөөс сэргийлэхэд тус дэм болно. Мөн түүнчлэн ус сайн уух нь таргалуулахгүй, гар, хөлд хаван үүсгэхгүй, харин ч хүний биеийн шингэний тэнцвэртэй байдлыг хангаж, хаван бууруулахад ач тустай байдаг.
Жирэмсэн эхчүүдэд анзаарагдах өөр нэгэн асуудал бол арьсанд гарах өөрчлөлтүүд байдаг. Арьс хуурайшиж, гэдэсний арьс язрах нь түгээмэл байдаг. Ус сайн уух нь арьсны энэ мэтийн өөрчлөлтүүдийн ширүүсч, архагшихаас хамгаалах болно.
Шингэн дутагдсанаас эхэд ямар эрсдлүүд илэрч эхлэх вэ? Хамгийн эрсдэлтэй явдал бол дутуу төрөх аюул юм. Шингэн дутагдсанаас болж хэвлий хэсгийн булчинд базалт өгч, улмаар дутуу төрөлт явагдах эрсдэлтэй. Зарим үед бага зэргийн базалтууд илэрхэд судсаар шингэн хийлгэхэд намждаг.
Жирэмсэн эхчүүд өдөрт 6-8 аяга ус уух ёстой. Ингэж байж л цусны эргэлт, биеийн тэнцвэртэй байдлыг хамгийн сайнаар хангаж чадна. Дасгал хийдэг жирэмсэн эхчүүд болон зуны улиралд энэ хэмжээнээс 2 аяга илүү ус ууж байхыг зөвлөдөг. Өдөрт уух ёстой энэ шингэнд карантны ус, жимсний жүүс, рашаан зэрэг бус, буцалгасан эсвэл савалсан цэвэр ус л орох болно.
No comments:
Post a Comment