Энэ долоо хоногоос эхлэн таны хөл, гар, биед жирэмслэлттэй холбоотой хаван гүйж эхэлнэ.
Ялангуяа өдөрт байнга зогсоо ажил хийдэг бол оройдоо хөлийн шагай, хөлийн нуруу хэсгээр хавагнана. Хэрвээ таны хаван хөлийн шагай хэсгээс дээшилж, шилбэ хэсгээр хавагнаж эхэлбэл та эмчид хандах хэрэгтэй.
Энэ долоо хоногоос танд илэрч болох өөр нэгэн зовиур бол цээж хорсох, ходоод өвдөх зовиур юм. Тийм учраас та хооллохдоо ойр ойрхон, бага багаар хооллох нь зүйтэй. Аль болох өөх тос ихтэй, халуун ногоотой хоол хүнснээс зайлсхийх ёстой. Унтахаасаа 1 цагийн өмнө бага зэргийн чихэртэй, 1 аяга бүлээн сүү уувал шөнө дунд та зовиургүй тайван нойрсох болно.
Таны хүүхэд энэ долоо хоногт:
- Таны хүүхэд энэ долоо хоногт 28 см, 500 гр жинтэй болсон байна.
- Яг одоо төрөлт явагдлаа гэхэд таны хүүхдийн гадны орчинд амьдрах магадлал нь 10 хувьтай л байна. /энэ магадлал нь маш сайн орчин, нөхцөлд байж л амьдарна гэсэн үг/
- Таны хүүхдийн уушгинд бөмбөлгүүд үүсэж эхэлсэн байгаа бөгөөд төрсний дараа энэ нь гадны агаараар амьсгалахад тус дэм болдог.
- Таны хүүхэд эрэгтэй юу, эмэгтэй юу гэдгийг та аль хэдийнээ мэдчихсэн байгаа байх. Хэрвээ охин хүүхэд бол одоо өндгөвчинд нь олон сая өндгөн эсүүд боловсорч байгаа гэдгийг мартаж болохгүй.
- Нүдний пигмент нь бүрэлдэж байгаа.
- Нойр булчирхай нь цусан дахь сахарын хэмжээг тохируулдаг инсулиныг тогтвортой ялгаруулж байгаа.
- Намуухан ярих эрэгтэй хүний, чанга ярих эмэгтэй хүний дуу хоолойг маш тод сонсож чадаж байгаа гэдгийг та мэдэж байна уу?
Энэ долоо хоногийн мэдээлэл :
Энэ долоо хоногоос Braxton hicks буюу “хуурамч өвдөлт”-ийн үзэгдэл илэрч магадгүй бөгөөд энэ нь жирэмсний сүүлийн саруудад илүү ойрхон давтамжтай үзэгдэж болно. Жирэмсний өмнөх үед ч гэсэн бидний хэвлийгээр үе үе базалж, сулардаг л байсан. Угтаа бол үр тогтолтоос өмнө явагддаг уг базалт, сулралтууд нь ямар ч зовиургүй, тогтворгүй байдаг учраас ихэнх хүмүүс үүнийг мэдэрдэггүй. Ходоодны доод хэсэгт хатууралт хэлбэрээр мэдрэгддэг. Хэт их ядрах, дасгал хийх, шингэн дутагдах зэргээс үүдэж базалт явагддаг. Энэ базалтууд нв 15-60 секунд үргэлжилнэ. Хэрвээ энэ базалт нь 15 минутанд 4-оос олон удаа давтагдвал, базалтын үргэлжлэх хугацаа уртсаж, илүү их өвдөлттэй болж, тэр ч бүү хэл доошоо цус гарч эхэлбэл яаралтай эмчид хандах нь зүйтэй.
Хооллох зөвлөмж :
Ажил хийдэг эмэгтэйчүүдийн хамгийн том асуудал бол ажлаа тарж гэртээ ирээд өөртөө болон нөхөртөө хоол хийдэг ажил юм. Иймээс ихэнх жирэмсэн эхчүүд маань хялбарыг нь бодож нөөшилсөн, хагас боловсруулсан, хөлдөөсөн бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэдэг. Консервлэж, нөөшилсөн хоол хүнснээс жирэмсний туршид зайлсхийх хэрэгтэй байдаг.
Учир нь нөөшилсөн хоол хүнсэнд ихэвчлэн байх ёстой хэмжээнээсээ илүү их давс, сахар агуулагдаж байдаг. Илүү их тостой, дотроо муутгадаггүй бодис, амтлагч, будаг оруулагч, хүнсний орлуулагч зэрэг агуулдаг. Хэрвээ та хааяа нэг хэрэглэдэг бол бүтээгдэхүүний үйлдвэрлэгдсэн он сарыг сайн харж, хадгалах хугацаа, нөхцөлийг нь шалгах хэрэгтэй. Аль болох агууламжийн хувьд хор багатай зүйлс агуулсныг нь сонгох хэрэгтэй.
Бас нэг аюултай зүйл бол өмнөөс бэлтгэж, хөлдөөгчинд удаан хугацаагаар хөлдөөж хадгалсан зүйлсийг чанаж болгодоггүй, хагас боловсруулсан, ганцхан удаа шарах шүүгээнд халааж хэрэглэдэг хоол хүнс юм. Харахад хялбар, түргэн хугацаанд болдог, өргөн хэрэглэмээр санагдах энэ зүйлс нь бусад хоол хүнсийг бодоход тэжээллэг чанар нь маш бага, бас л муудахаас хамгаалсан бодис агуулдагаараа эрсдэл ихтэй учраас аль болох хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Өөр нэг анхаарах зүйл бол ажил хийдэг учраас өдрийн цайнаараа хооллодог газарт, ажлын газрын цайны газарт хоол хийхдээ нөөшилсөн, хөлдөөсөн хүнс хэрэглэж байгаа эсэхийг сайтар судлан, хэрвээ хэрэглэдэг бол өөрийнхөө хоолыг гэрээсээ авч яваад иддэг байвал танд сайн.
No comments:
Post a Comment