Жирэмсэн эхчүүдийн хамгийн ихээр санааг нь зовоодог зүйл бол хянаж, тогтоож дийлэшгүй таргалалт байдаг.
Хоол боловсруулах системийн үйл ажиллагаа удааширснаас, хоолны дуршил нэмэгдснээс болж жирэмсэн эхчүүд хэтэрхий амархан жин нэмдэг. Ихэнх эмэгтэйчүүд өмнөхөөсөө их идээгүй хэрнээ таргалаад байна гэж гомдоллодог. Жин нэмэх нь тухайн хүний биеийн онцлог, гэр бүлийн биеийн бүтцээс шалтгаалдаг. Сард 2 кг жин нэмэх нь хэвийн үзэгдэл. Жин нэмэх нь хүн бүр дээр өөр, жирэмслэлт бүр дээр харилцан адилгүй байдаг. Жин нэмэх хамгийн боломжийн хүснэгтийг эмч гаргаж өгч чадна. Хэт их жин нэмсэн үед сануулж, бага нэмсэн бол зөвлөгөө өгөх болно.
Жирэмсэн эмэгтэйн жирэмсний хугацаанд хэвийн нөхцөлд нэмэх ёстой жингийн загвар доорх хэлбэртэй байна.
- 3500 гр хүүхэд
- 700 гр эхэс
- 800 гр эхийн сунасан сав
- 1800 гр эхийн нэмэгдсэн цусны хэмжээ
- 4500 гр эхэд хуримтлагдсан өөх, хаван, булчин
- 700 гр ургийн ус
Ингээд нийтдээ 12 кг байна. 12 кг-аас доош байвал “тураалтай”, дээш байвал “тарган” жирэмслэлтэд тооцогдоно.
Таны хүүхэд энэ долоо хоногт :
- Таны хүүхэд энэ долоо хоногт 30 см, 600 гр жинтэй болсон байна.
- Гадны орчинд амьдрах чадвар нь өдөр ирэх тусам нэмэгдсээр байна.
- Энэ хэд хоногт хөлсний булчирхай нь бүрэлдэж байгаа.
- Түүний хөдөлгөөн нь илүү тогтмол, хүчтэй болж байна.
- Нүдээ илүү хурдан хөдөлгөж байгаа.
- Амтлах мэдрэхүй нь хөгжсөн байгаа. Харин ээжийнхээ идсэн зүйлсийг амталж чадаж байгаа болов уу?
Энэ долоо хоногийн мэдээлэл :
Эхийн биед шингэн дутагдснаас болж сав мэдрэмтгий болж базлан дутуу төрөлт явагдах магадлалтай. Иймээс өдөрт 6-8 аяга ус ууж байх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Ууж амжихгүй бол 2 литрийн цэвэрхэн саванд ус хийж хажуудаа тавиад бага багаар уугаад байх хэрэгтэй. Дутуу төрөх шинж тэмдгүүдийг ерөнхийд нь мэдэж, мэдрэмтгий байх хэрэгтэй. Хамгийн чухал аюултай шинж тэмдэг нь өдөрт 5-аас дээш удаа хэвлийгээр базалж, хатуурах юм. Нөгөө нь хүрэн өнгийн, багахан хэмжээний юм доош гарах.
Жирэмсний 24-28 дахь долоо хоногт жирэмсэн эхчүүд сахарын шинжилгээнд орох нь зүгээр байдаг. Сахарын шинжилгээ өгөөд, цусны сахарын хэмжээ өндөр гарвал эмчтэйгээ зөвлөн эмчийн байнгян хяналтанд байх нь зүйтэй.
Хооллох зөвлөмж :
Ихэнх жирэмсэн эхчүүд хэт их таргалахаас байж, төрсний дараа буцаад хэвэндээ орж чадахгүй гэж их айдаг. Аль болох хоол хүнсэндээ калори багатай жигнэмэг, тараг, сүү зэргийг түлхүү хэрэглэдэг. Жирэмсэн байхад тураах дэглэм барьж буй хүмүүсийн хэрэглэдэг энэ мэт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь ямар нэгэн гаж нөлөөгүй. Тураах дэглэмд хэрэглэдэг бүтээгдэхүүний нүүрс ус, тосны хэмжээг багасгасан байдаг. Харин мөн л тураах эмчилгээнд сахарын оронд хэрэглэдэг амт оруулагчтай /хиймэл жимсний жүүс, кола, шоколад, бохь г.м-ийн/, орлуулагчтай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж болохгүй.
Хамгийн ихээр хэрэглэгддэг орлуулагч нь: aspartam, sakarin, acesulfamek, sucrakose. Sakarin-ийг хээлтэй хулгана дээр туршид үзэхэд урагт гажил үүсгэж байгаа нь тогтоогджээ. Ураг гаж буруу хөгжиж, төрөх явцад мөн хүндрэл гарч байсан байна. Харин өнөөг хүртэл хүн дээр туршиж үзээгүй байна.
Бусад амтлагч, орлуулагчаас ямар нэгэн хор нөлөө илрээгүй байна. Гэхдээ хэвлийдээ бүхэл бүтэн хүн тээж буй жирэмсэн эхчүүд маань юуг нь мэдэхгүй амтлагч, орлуулагч нараас аль болох зайлсхийж байх нь зүйтэй.
No comments:
Post a Comment