Жирэмсний долоо хоног нэмэгдэх тусам ихэнх эхчүүдийн хөл гар нь хавагнаж, хөлний нуруун дээгүүр хаван гүйж байдаг.
Үүний учир нь таны хэвлийд бойжиж буй хүүхэд томрох тусам гэдэсний хөндийд байрлах төв мэдрэлийн судаснуудад даралт үүсгэснээс хаван үүсдэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд ялангуяа ажил хийдэг эхчүүд 2 цаг тутамд 10 минут алхаж, амарч байхдаа хөлөө дээш өргөн хэвтэж болно. Хавагнаж байхдаа цусны даралт ихсэж байгаа эсэхийг хянаж байх хэрэгтэй. Жирэмсэн эхийн цусны даралт 140/90-ээс доош байх ёстой гэдгийг мартаж болохгүй.
Хүүхдээ эхийн сүүгээр хооллох уу, эсвэл хүүхдийн тэжээл, сүүгээр хооллох уу? Мэдээж маргаангүй эхийн сүү. Эхчүүдийг жирэмсэн байхаас нь энэ ухамсарт төлөвшүүлж, ялангуяа жирэмсний сүүлчийн 3 сард өөрийн ой ухаанд үүнийг сайтар суулгасан байх ёстой. Эхийн сүү бол хүүхдийн хувьд орлуулашгүй хоол тэжээл бөгөөд хүүхдийн дархлааны системийг улам бүр хүчтэй болгож өгнө. Хүүхдээ хөхөөр хооллох нь төрсний дараа үед эхийн савыг агшаах явцыг түргэсгэх бөгөөд амархан жин хасахад тус дэм болно.
Таны хүүхэд энэ долоо хоногт :
- Энэ долоо хоногт таны хүүхэд 36 см, 780 гр жинтэй болсон байна.
- Таны хүүхэд өөх хуримтлуулсаар байна. Хуримтлуулж буй энэ өөх нь төрөх үед нь өөрийн биеийн дулааныг тэнцвэржүүлэхэд тус дэм болно.
- Хүүхдийн үе мөч нь одоо илүү хүчтэй болсон байгаа.
- Нүднийх нь болор давхарга бүрэлдэн бий болж байгаа.
- Тархи нь гаднаас ирж буй дуу чимээг ялгаж сонсож байгаа.
- Уушгин дахь агаарын бөмбөлгүүд нь төрснийх нь дараа агаар орохоос өмнө наалдахаас урьдчилан сэргийлсэн сурфак хэмээх бодисыг ялгаруулж эхэлсэн байгаа.
- Харааны мэдрэл ажиллаж эхэлсэн болохоор гэдэс рүү тань хурц гэрэл тусгахад толгойгоо гэрэл рүү эргүүлэн харж байгаа.
- Хүүхэд тань гаднаас нь хүрэхэд хариу үйлдэл хийж байгаа болохоор та санаа зоволтгүй хүүхдээ хайрлаж болно.
Энэ долоо хоногийн мэдээлэл :
Жирэмсэн байх үед хамгийн ихээр өртдөг өрөвсөл бол шээсний суваг, давсагны өрөвсөл байдаг. Жирийн үед энэ өрөвсөл нь шээхэд хорсох, зовиурлах, ойр ойрхон шээх гэх мэтийн шинж тэмдгээр илэрдэг бол жирэмсэн эхэд чимээгүй, ямар ч зовиургүй илрэх тохиолдол байна. Хэрвээ ямар нэгэн эмчилгээ хийхгүй бол цаггүй, үе үе гэдэс базлахад хүргэдэг учраас энэ өрөвслийг тоохгүй өнгөрүүлж болохгүй. Өрөвсөл байгаа эсэхийг шээсний дэлгэрэнгүй шинжилгээгээр, шээсэнд ялгарах бактери, леокоцит буюу цагаан эс зэргээр тогтооно. Мөн зарим антибиотикууд мөөгөнцөр үүсгэдэг учраас ямар эм танд таардаг таардаггүйгээ тогтоолгох хэрэгтэй.
Хооллох зөвлөмж :
Орчин цагийн хамгийн их айдас төрүүлж буй асуудлын нэг бол зүрхний эрүүл мэндэд нөлөө бүхий “холестрол өсөх” асуудал юм. Жирэмсэн байхад хүний бие жирийн үеийнхээсээ 2 дахин их холестрол ялгаруулдаг. Учир нь холестрол нь ургийн эрхтэн, мэдрэлийн системд нэн шаардлагатай учраас юм. Ийм учраас л жирэмсэн эхчүүдэд хоолны дэглэм барьж, холестролтой хоол хүнсийг хорьж болохгүй гэдэг. Холестролоор баялаг өндгийг жирэмсэн эх өдөрт хамгийн багадаа 1 ширхэг, долоо хоногт хамгийн багадаа 2 удаа идэж байх ёстой. Гэхдээ өндөг идэхдээ хамгийн сайн анхаарах нэгэн зүйл бол өндгийг сайтар болгож идэх юм. Түүхий, бүрэн болоогүй өндөг идэж болохгүй. Учир нь түүхий өндгөнд байж болох салмонелла хэмээх нян нь жирэмсэн эхэд өрөвсөл үүсгэх аюултай. Холестролоор баялаг өөр нэг зүйл мах, ханаагүй тос. Бид танд холестролын хэмжээг хэтрүүлэлгүй өглөөний цайн дээрээ бага хэмжээний масло идэж байхыг зөвлөж байна.
No comments:
Post a Comment