2015/02/13

Жирэмсний 29 дэх долоо хоног

Томорч байгаа гэдэсний үзүүлж буй даралт шахалт, аарцагны ясны үен дээрх дааврын нөлөөгөөр, төрөлт дөхөж байгаатай холбогдуулан нуруу нугсаар өвдөж эхэлсэн байгаа.
Ялангуяа сууж, хөл дээрээ зогсоход нуруугаар өвдөх нь элбэг. Эхчүүд маань энэ зовиурын зэрэгцээ, мөн өдөрт их ядрангуй байдаг болсон.
Үүнд хамгийн тохиромжтой сэргээх дасгал бол өглөө, оройд хагас цаг алхах, боломжтой бол усанд сэлэх юм. Дасгал нь алдагдсан энергийг буцаан нөхөхийн зэрэгцээ өвдөлтийг намсгадаг.
Хөлийн шөрмөс татах нь хүний санаанд кальцийн дутагдалд орсон болов уу гэсэн сэтгэгдлийг юун түрүүнд төрүүлэх ч гэлээ, кальци-магнезимийн тэнцвэр алдагдсанаас болж шөрмөс татдаг гэдгийг мартаж болохгүй. Эмчийн зөвлөгөөгөөр магнезимийн эмчилгээ үр дүн өгөх магадлалтай.
Таны хүүхэд энэ долоо хоногт :
  • Одоо танай хүүхэд савны ихэнх хэсгийг дүүргэж байгаа бөгөөд энэ долоо хоногт 38,5 см 1150 гр жинтэй болсон байна.
  • Хүүхэд тань таныг шөнө унтаж байхад сэрүүн байж, өдөр сэрүүн байхад тань унтаж байгаа. Учир нь өдөрт ээж нь хөдөлгөөнтэй байдаг болохоор усан дотроо бүүвэйлэгдэн унтдаг байна.
  • Өөх тос хуримтлуулсан хэвээр байгаа.
  • Тархин дахь дулааныг тохируулагч төв нь бүрэн боловсорсон байгаа.
  • Танай хүүхдийн харах, сонсох, амтлах мэдрэмжээс гадна үнэрлэх мэдрэхүй нь бас хөгжсөнийг та мэдэж байна уу? Гэхдээ одоогоор усаа л үнэрлэж, амтлахаас өөр зүйл хийж чадахгүй байгаа.
  • Тун удалгүй хүүхэд тань төрөх бэлтгэлээ хийж, толгойгоо доош харуулна.
Энэ долоо хоногийн мэдээлэл :
Жирэмсний долоо хоногийг тооцоолоход сүүлчийн сарын тэмдгийн эхний өдрөөс эхлэн тоолдог бөгөөд ихэнх эхчүүд хэв авиан дурангаар хүүхдийн жинг тодорхойлж өгөхөд тухайн долоо хоногтой тохирч байх ёстой гэж эндүүрдэг. Тэгвэл дундаж тооцоолол болох энэ таамаглал нь 3500 гр төрөх хүүхдээр тооцоолон бодсон байдаг. Гэтэл хүүхэд 2500-4000 гр*ийн хооронд төрдөг. Ийм учраас хүүхдийн жин нь 1-2 долоо хоногийн наана цаана байж болно. Хэт авиан дурангаар тогтоосон хүүхдийн жинд +/- 10 хувийн өөрчлөлт байж болно. Мөн түүнчлэн танай хүүхдийн жин нь 2 долоо хоногоор том байвал том хүүхэд, харин 2 долоо хоногоор бага байвал хөгжил болон өсөлтөд нь удаашрал байгаа эсэхийг шалгуулан, хянах хэрэгтэй. Үүний тулд 15 хоногийн зайтай нэлээн олон удаа үзүүлснээр хөгжиж, томорч байгаа эсэхийг нь хянах юм.
Хооллох зөвлөмж :
Жирэмсэн байхад хооллолт хамгийн чухал үүрэгтэй байдаг. Зарим эхчүүдэд урьд өмнө нь зүүдэлж ч байгаагүй хоол хүнсийг идмээр санагдах үе гарна. Гэтэл зарим хоол хүнс жирэмсэн хүнд хортой, сөрөг нөлөөтэй байж болно. Ямар ч нөхцөлд идэхгүй байх хоол хүнс бол :
- Гүний усанд амьдардаг загас, далайд амьдардаг хясаатай амьтад
- Түүхий, сайн болоогүй мах, тахиа, загас /суши/
- Түүхий өндөг
- Шинэхэн хийсэн, бүрэн ариутгаагүй бяслаг
- Ариутгаж савлаагүй сүү, жимсний жүүс
- Түүхий хиам, сосиск
- Элэг болон цувдай
- Бэлэн хоол
- 2 аяганаас илүү кофе, өтгөн баахуу цай
- Ургамлын гаралтай цайнууд /эмчийн зөвлөснийг л хэрэглээрэй/

No comments:

Post a Comment