Таны хувьд хүүхдийнхээ хөдөлгөөнийг хянаж байх нь хамгийн чухал ололт юм.
Өглөө бүр цайгаа тухтай сайхан уусны дараа таны хүүхэд 2 цагийн дотор 2 удаа хөдөлсөн байх ёстой. Хүүхдийн хөдөлгөөн хэт багасах эсвэл огт хөдөлгөөн мэдрэгдэхгүй болбол та яаралтай эмчид хандах ёстой. Хүүхдийн хөдөлгөөн, хүүхдийн эрүүл саруул байгаатай шууд холбоотой учраас төрөх дөхөж байгаа эхчүүдээс хяналтын эмч нар очиж үзүүлэх бүрт хүүхдийн хөдөлгөөн ямар байгааг асуудаг.
Энэ долоо хоногоос эхлээд өдөрт 2-3 удаа базалж өвдөх маягийн өвдөлтийг мэдрэх нь хэвийн үзэгдэл юм. Энэ нь хуурамч өвдөлт бөгөөд сав агшихтай холбоотой байдаг. Иймээс үүнд сандрах хэрэггүй.
Таны хүүхэд энэ долоо хоногт :
- Таны хүүхэд энэ долоо хоногт 42 см, 1400 гр жинтэй болсон байна.
- Таны хүүхдийн тархи маш түргэн төлөвшсөөр байна.
- Хүүхдийн ясны хөгжил түргэсэж байгаатай холбоотойгоор таны кальцийн хэрэгцээ нэмэгдсээр байна.
- Уушгины хөгжлийн нэгэн хэсэг болох сурфак ялгаруулалт хурдассаар байгаа.
Энэ долоо хоногийн мэдээлэл :
Жирэмсний сүүлийн саруудад нойргүйдэх, нойр хүрэхгүй байх, хэт их ядрах зэрэг нь жирэмсэн эхийг тавгүйтүүлнэ. Үүний учир шалтгаан нь жирэмслэлтэй холбоотой стресс, сэтгэл зүйн тогтворгүй байдал, дааврын өөрчлөлт зэрэг юм.
Нойргүйдлээс гарах арга зам бол байнгын дасгал хийх юм. Цэвэр агаарт өдөр бүр өглөө оройд хагас цаг алхах нь боломжийн дасгал болно. Унтахаасаа өмнө хэт их хоол идэхгүй байх, ходоод хорсох нь нойр хулжуулна. Унтахаасаа өмнө 1 аяга бүлээн сүү уух нь ходоодонд сайн. Бүлээн шүршүүрт орох нь биеийг амраана. Мөн түүнчлэн өвдгөн завсраа болон гэдсэн дороо дэр ивэж унтах нь илүү тухтай байдаг.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн нойргүйдлийн асуудал нь сэтгэл санааг мэдээж хэрэг тавгүйтүүлнэ. Жирэмсэн байх үед гарах дааврын өөрчлөлт нь аливаа зүйлст анхаарах анхаарлыг бууруулж, хооллох хэв маягыг алдагдуулж, залхах, амархан уйлж, баярлах, анхаарал төвлөрөхгүй байх зэргийн сэтгэл санааны тавгүйтлийг төрүүлнэ. Яг энэ үед жирэмсэн эхэд маань хань нөхрийнх нь болон ойрын найз нөхдийнх нь хайр халамж хүлээцтэй хандлага тэсвэр тэвчээр хамгийн ихээр тус дэм болдог.
Хооллох зөвлөмж :
Шарах шүүгээ нь гэрийн нөхцөлд маш хялбар, цаг хожих, түргэн хэрэглээ гэх мэтийн давуу талуудаараа чухал байх суурийг эзэлдэг. Жирэмсэн байх үедээ хэрэглэх хэрэглэхгүй байх тал дээр баттай мэдээлэл байхгүй ч гэлээ байнга хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Гэмтэлтэй өөрөөр хэлбэл шарах туяа хэт ихээр ялгаруулдаг шарах шүүгээ нь эхийн хэвлий дэх ургийн нүдний бүтцэд сөргөөр нь нөлөөлдөг гэж үздэг. Ажиллаж буй шарах шүүгээний өмнө жирэмсэн эх зогсохгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг.
Шарах шүүгээнд шарж болгосон, халаасан хоол хүнсэн дэх уургын бүтцэнд өөрчлөлт орж, тэжээллэг чанар нь буурдаг учраас жирэмсэн эхчүүд маань зайлшгүй идэхээс өөр аргагүй нөхцөлд хүрээгүй л бол шарах шүүгээнд боловсруулсан хоол хүнснээс аль болох зайлсхийх хэрэгтэй.
No comments:
Post a Comment