Жирэмсний үед биед ус хуримтлагдсантай холбоотой бага зэрэг хавагнах нь хэвийн үзэгдэл тул санаа зовох зүйлгүй. Оройд, эсвэл халуун цаг агаартай үед шагайгаар бага зэрэг хавагнах нь нэлээд ажиглагддаг.
Шинж
Энэ үед өвдөх, бие тавгүйтэх шинж байх ёсгүй. Мөн зарим үед өглөөгүүр хуруунууд хөшиж, хөөдөг тул бөгж хуруундаа багтахгүй байх тохиолдол гардаг.
Юу хийх вэ?
- Амрах үедээ хөлөө өргөж байрлуулж байх.
- Хөлийн хөнгөн дасгалуудыг хийж байх. Мөн гараа толгой дээрээ аваад хуруунуудаа атгаж тэнийлгэх дасгалыг тогтмол хийх.
- Хаван ихсэх хандлагатай бол эмчид үзүүлэх. /Их хэмжээний хаван нь манас таталтын урьдал үеийн аюултай шинж байж болно./